NBA-ийн Бүх оддын довтлогч, Жимми Батлерыг Майами Хит баг энэ сард гурав дахь удаагаа өнжүүллээ. Батлер "багийн дүрмийг үл тоомсорлож, багт муугаар нөлөөлж, даваа гаргийн тоглолтыг орхисон" зэрэг үйлдэлдээ цалин хөлсгүйгээр дор хаяж таван тоглолтыг өнжих шийтгэл хүлээжээ.
ESPN-ийн Шамс Чараниагийн хэлснээр, дасгалжуулагч нь Батлерыг цаашид үндсэн бүрэлдэхүүнд багтахгүй, довтлогч Хейвуд Хайсмит оронд нь гараанд гарна гэж хэлсний дараа бэлтгэлээ орхисон гэжээ.
Даваа гарагт Орландо Мэжик багийг талбай дээрээ хүлээн авахын өмнө Хит багийн ахлах дасгалжуулагч Эрик Споэлстра, "Бид өнөөдөр бэлтгэлээс өөр юу ч ярьсангүй. Би яг одоо та бүхний хүсч буй зүйлийг ойлгож байна. Тийм ч учраас энэ хэвлэл мэдээллийн өрөө дүүрсэн байгаа. Бид шуугианыг намжаахыг хичээж, зөвхөн ажилдаа анхаарлаа хандуулж байна" гэж сэтгүүлчдэд хэлжээ.
Энэ үеэр Батлер 1990-ээд оны "Мартин" хэмээх ситком шоуны гурван богино хэмжээний клипийг Инстаграмдаа нийтэлж, найз нөхдийнхөө дунд байнга ажилгүй байдгаараа алдартай Томмигийн дүрээр өөрийн нөхцөл байдлыг илэрхийлжээ.
Батлер лхагва гарагт Милуоки рүү очих багийнхаа нислэгээс хоцорч, хоёр тоглолтын торгууль хүлээсний дараа даваа гарагт багтаа эргэн ирэхээр төлөвлөж байв. Гэвч баг нь түүнд нэгдүгээр сарын 3-ны өдөр долоон тоглолт өнжих шийтгэл оноосон юм.
Л.Баяр