Халуун температурын улмаас энэ зууны эцэс гэхэд Европт одоогийнхоос 50 хувиар илүү хүн амь насаа алдаж болзошгүйг судалгаагаар тогтоожээ. Хэт халалтын улмаас амь насаа алдсан хүний тоо хүйтэнд амиа алддаг хүмүүсийн тоогдавах төлөвтэй байна.
Эрдэмтэд дэлхийн дулааны урсгалыг бууруулах арга замыг эрэлхийлж байгаа ч үүний улмаас жил бүр 80 мянган гаруй хүн нас барж буй. Тэдний үзэж буйгаар 2100 он гэхэд энэ тоо 120 мянгад хүрч нэмэгдэх ажээ.
Судалгааны үр дүн нь "хүйтний улмаас цөөн хүн нас барах тул дэлхийн дулаарал нийгэмд тустай" гэдэг хүмүүсийн дундах түгээмэл ойлголтыг үгүйсгэж байна. Эрдэмтэд Европын 854 хотын янз бүрийн насны бүлгүүдийн нас баралтыг агаарын хэмтэй холбон судалжээ.
Тэд эдгээрийг цаг уурын гурван хувилбартай хослуулсан бөгөөд энэ зууны туршид хүн амын бүтэц, температурын өөрчлөлтийг харуулсан зураглалыг гаргасан. Эдгээр гурван хувилбарт эвгүй температур өнөөдрийнхөөс илүү олон хүний аминд хүрнэ гэж тэд тогтоосон. Эрдэмтэд өгөгдлийн тодорхой бус байдал их байгааг анхааруулав.
Амь үрэгдэгсдийн цэвэр тоо халуун өмнөд Европ, ялангуяа Газар дундын тэнгисийн эргэн тойронд хамгийн их өсөх төлөвтэй байгаа бөгөөд Төв Европын хоёр дахь халуун цэг нь Швейцарь, Австри болон өмнөд Герман, Польшийн зарим хэсгийг хамарна. Харин сэрүүн хойд Европт нас баралтын тоо бага зэрэг буурах төлөвтэй байна.
Л.Баяр