Оролцогч багууд ялж, хамгийн өндөр шагналыг хүртэн эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргахын тулд шаргуу бэлтгэл хийдэг. Энэ бол хөлбөмбөгийн ДАШТ биш, харин "Талх, нарийн боовны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" юм.
Хоёр жилд нэг удаа болдог уг арга хэмжээнд Египет, Маврики, Өмнөд Солонгос зэрэг алс холын орны оролцогчид оролцож, багууд амьдралдаа нэг удаа тохиодог хамгийн сайхан амттанг бүтээхийн төлөө өрсөлддөг.
Баг бүр шоколад, мөс, элсэн чихэр зэрэг чиглэлээр мэргэшсэн гурван гишүүнтэй байна. Ба тус бүр эх орноо төлөөлөх гурван амттан хийх үүрэг хүлээсэн. Эдгээрт хөлдөөсөн амттан, рестораны амттан, тусгай чимсэн амттан багтана. Тэдэнд энэ бүхнийг хийхэд ердөө таван цаг л байсан.
Энэ сарын 20-21-ний өдрүүдэд болсон уг тэмцээнд талх, нарийн боовны тогооч нар өөрсдийн орны хоолны амтыг онцлон харуулахын тулд найрлага, дизайны аль алинд нь анхаарсан байв. Хятадын баг элсэн чихэрээр хийсэн нарийн хийцтэй лууг урласан бол Мексикийн өрсөлдөгчид амттандаа шоколад, эрдэнэ шиш болон бусад уугуул хоолыг оруулсан байна.
Тэд бас амттан дээрээ ажиллахдаа янз бүрийн баг, малгай өмссөн нь мөн л уугуул соёлоо сурталчилсан хэрэг байв. Хэдийгээр энэ удааг тэмцээн Францын Лион хотод болсон ч Францын баг хоёрдугаар байрт оров. Шилдэг шагналыг Японы баг хүртсэн аж.
Талх, нарийн боовны дэлхийн цомын эхний 10 улс
- Япон
- Франц
- Малайз
- Хятад
- Бельги
- Итали
- Өмнөд Солонгос
- Сингапур
- Их Британи
- Аргентин
Л.Баяр