НҮБ-ын харьяа Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (UNWTO) саяхан 2024 оны тойм мэдээллээ нийтэлсэн нь дэлхийн аялал жуулчлалын салбар цар тахлын үеэс сэргэснийг баталлаа. Өнгөрсөн онд 1.4 тэрбум орчим хүн олон улсад аялсан нь 2019 онд аялсан хүмүүсийн 99 хувьтай дүйж байна.
Ингэснээр тэд дэлхийн дахинд аялал жуулчлалын салбарт 1.9 их наяд ам.долларын хувь нэмэр оруулжээ. Өөрөөр хэлбэл, жуулчин тус бүр аялахдаа дунджаар 1000 гаруй ам.доллар зарцуулсан гэсэн үг.
Гэхдээ хүмүүс хаашаа явсан бэ?
НҮБ-ын мэдээлснээр, Европ тив 2024 онд хамгийн их буюу 747 сая жуулчин хүлээн авчээ. ОХУ-Украины дайны нөлөөллөөр Европ руу зорих жуулчдын тоо багассан гэж үздэг ч дээрх судалгааны дүн харьцангуй нааштай байна.
Тоо баримтаас үзвэл, Франц улсад 2024 онд 100 сая хүн очсоноор дэлхийн хамгийн их жуулчин хүлээн авсан улс болжээ. Аман хүзүүнд Испани улс 98 сая жуулчин хүлээн авсн амжилттайгаар бичигдэж буй. 2024 он Францын аялал жуулчлалын хувьд онцгой жил байсан бөгөөд 2025 онд уг амжилтаа ахиулна гэж амлажээ. Энэ тухай тус улсын аялал жуулчлалын маркетингийн үндэсний хэлтэс Атут Франц мэдэгдсэн юм.
Мэдэгдэлд, 2024 оны Зуны Олимп , Парисын алдарт Нотр-Дамын сүм дахин нээгдсэн үйл явдал, Нормандид D-Day газардсаны 80 жилийн ой зэрэг нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд хүмүүсийн Франц руу аялсан гурван том шалтгаан байжээ.
Л.Баяр