Япон болон америкчуудын хайр, талархлыг хүлээсэн Ичиро Сүзүки одоо Нью-Йоркийн Куперстаун хотод байнгын гэртэй болжээ. Бейсболын од асан 51 настай Сүзүки АНУ-ын "Үндэсний бейсболын алдрын танхим"-д сонгогдсон анхны Япон тоглогч болжээ.
Сүзүки санал хураалтаар 99.7 хувийн санал авснаар уг танхимд нэрээ мөнхөлж байна. Одоогоор "Нью-Йорк Янкис" багийн тоглогч асан Мариано Ривера 100 хувийн саналаар сонгогдсон цорын ганц тоглогч хэвээр байгаа юм. Энэ жил Сүзүки шидэгч Карстен Чарльз Сабатиа Жуниор болон Билли Вагнер нартай нэгдэв. Тэд Америкийн бейсболын холбооноос сонгогджээ.
Алдрын танхимд элсүүлэх ёслол долдугаар сарын 27-нд болно. Одоогийн Япон од Шохэй Охтанигийн өмнө 2001 онд Сиэттл Маринерс багт анхны тоглолтоо хийсэн цагаасаа Япон, АНУ-ыг байлдан дагуулж байсан Сүзүкигийн гавьяагаар олон Япон тоглогч алдарт хүрсэн. Тухайн үед Хидео Номо зэрэг шидэгч нар АНУ-д аль хэдийн тоглож байсан бол Сүзүки томоохон лигийн багтай гэрээ байгуулсан анхны Японы байрлалын тоглогч болсон түүхтэй. Удалгүй түүний алдар нэр мандсан юм.
Л.Баяр