Мягмар гаргийн өглөө Тайванийн өмнөд хэсэгт 6 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 15 хүн хөнгөн шархадсан гэж АНУ-ын Геологийн албаны мэдээлэв.
Газар хөдлөлт орон нутгийн цагаар 12:17 цагт болсон бөгөөд голомт нь Южинг хотоос хойд зүгт 12 километрийн зайд, урьдчилсан байдлаар 10 километрийн гүнд байсан гэж USGS мэдээлэв. Тайванийн цаг уурын төв газар уг газар хөдлөлтийг 6.4 магнитудын хүчтэй байсан гэжээ.
Л.Баяр