Австралийн нэгэн нэвтрүүлэгч "Их дуулга"-ын 24 удаагийн аварга Новак Жоковичийг "доромжилсон"-доо уучлалт гуйжээ. Есдүгээр суваг телевизийн Тони Жонс баасан гарагт Австралийн нээлттэй тэмцээнийг шууд дамжуулж байхдаа Жоковичийг үг хэлээр доромжилсон юм.
Улмаар ням гарагт дөрөвдүгээр тойрогт Иржи Лехечкаг хожсоны дараа Жокович талбай дээр ярилцлага өгөхөөс татгалзжээ. Учир нь уг суваг тэмцээний албан ёсны шууд дамжуулагч байлаа. Жокович дараа нь хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Жонс "Сербийн шүтэн бишрэгчдийг тохуурхаж, бас намайг доромжилсон тайлбар хийсэн нь миний хувьд маш эвгүй нөхцөл байдал байсан" гэжээ.
Жонс Даваа гарагт Есдүгээр сувгаар дамжуулан "Баасан гаргийн орой миний хийсэн үйлдэл хошигнол байсан. Гэхдээ одоо ийм зүйл хийсэнд би сэтгэл дундуур байна. Би бямба гаргийн өглөө Жоковичийг Жоковичийг үүнд сэтгэл дундуур байгааг мэдсэн. Би тэр даруй Жоковичийн хуарантай холбогдож, уучлалт гуйсан. Би түүнээс чин сэтгэлийн уучлалт гуйхын төлөө энд зогсож байна. Би Сербийн хөгжөөн дэмжигчдийг урмыг нь хугалсан гэж бодож байна. Би зүгээр ч нэг асуудлаас ангижрахын тулд ингэж хэлж байгаа юм биш. Би тэдгээр шүтэн бишрэгчдийг чин сэтгэлээсээ мэдэрч байна" гэжээ.
Л.Баяр