Өнгөрсөн бямба гарагт Нигерийн хойд хэсэгт шатахуун тээвэрлэж явсан ачааны машин онхолдож, түлш асгарсны улмаас 70 гаруй хүн амиа алдаж, олон хүн шархаджээ. Нигер мужид болсон уг осол нь өнгөрсөн аравдугаар сард Жигава мужид 153 хүний аминд хүрсэн осоллтой ижил төстэй юм.
"Ослоор 70 гаруй хүн нас барж, 56 хүн шархадсан, 15 гаруй дэлгүүр сүйдсэн" гэж тус улсын Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэж, эмчлүүлж байгаа бөгөөд нас барсан хүмүүсийг тодорхойлсон аж.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, оршин суугчид болон албаны хүмүүс Исламын шашны зан үйлийн дагуу бямба гаргийн шөнө хохирогчдыг оршуулсан гэнэ. Нигер бол Африкийн хамгийн олон хүн амтай үндэстний лалын шашинт улс юм.
Л.Баяр