Катарын Доха хотноо ХАМАС болон Изриал хоорондын гал зогсоох хэлэлцээрийг баталж, эхний шатанд Хамас барьцааны 33 хүнийг суллахаар болжээ.
Барьцаанд байгаа гэх уг хүмүүс амьд эсэх нь эргэлзээтэй байгааг Израилын өндөр албан тушаалтан даваа гарагт мэдэгдэв. ХАМАС болон түүний холбоотнууд 2023 оны 10 дугаар сарын 07-ны халдлагын үеэр Израилаас 94 хүнийг барьцаалсан юм. Улмаар тэдгээрийн 34 нь амь үрэгдсэнийг Израилын засгийн газар мэдэгдээд байна.
Израилын өндөр албан тушаалтан хэлэхдээ, талууд тохиролцоонд хүрэхийн даваан дээр байгаа бөгөөд Израил хэлэлцээрт гарын үсэг зурснаар барьцааны хүмүүсийг суллах ажил нэн даруй эхлэх аж.
Барьцаалагдсан хүмүүсийг суллах нь 42 хоног гал зогсоох хэлэлцээрийн эцсийн шат бөгөөд дайныг зогсоох зорилготой хоёр дахь үе шат дээрх хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш 16 өдрийн дараа болох сурагтай.
Л.Баяр