Калифорнийн цаг уурчид Лос-Анжелесийн эргэн тойронд гал түймрийг өдөөсөн ширүүн салхи энэ долоо хоногт дахин ширүүсэх төлөвтэй байгаа тухай мэдээлэв. Үүнээс үүдэн гурван ой хээрийн түймэр цурманд оруулахад хүндрэлтэй байгаа аж.
Амралтын өдрүүдэд салхины хүч харьцангуй тайван байсан бол Санта Анагийн хуурай салхи ням гаргийн оройноос лхагва гараг хүртэл дахин ширүүсч, 96 км/цаг хүртэл хурдлах төлөвтэй байгааг албаныхан анхаарууллаа.
Хамгийн томд тооцогдож буй Палисад болон Итон түймрийн тархалтыг зогсооход тодорхой ахиц дэвшил гарсан. Орон нутгийн гал сөнөөгчдөд өөр найман мужаас болон Канад, Мексикийн гал сөнөөх багийнхан тусалж буй аж. Мужийн эмнэлгийн шинжээч ням гарагт амиа алдагсдын тоог 24 болгож шинэчилсэн бол албаны хүмүүс 16 хүн сураггүй алга болсон тухай мэдээлжээ.
Л.Баяр