Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 48, эмэгтэйчүүдийн 33, багийн 11 дэх удаагийн УАШТ нэгдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болж байна.
Тэмцээний эхний хоёр өдөр хувийн төрлийн 2025 оны жүдо бөхийн МУАШТ-ий 14 жингийн аваргууд тодорлоо.
Жин тус бүрийн аваргуудыг танилцуулья.
Эмэгтэй
- -48 кг: Ж.Анударь (Женко)
- -52 кг: М.Нандин-Эрдэнэ (Гүрү дожо)
- -57 кг: М.Ичинхорлоо (Алдар)
- -63 кг: Л.Энхрийлэн (Сүлд)
- -70 кг: Б.Ням-Эрдэнэ (Женко)
- -78 кг: О.Хүслэн (Сүлд)
- +78 кг: А.Адъяасүрэн (Алдар)
Эрэгтэй
- -60 кг: Б.Сүхбат (Женко)
- -66 кг: Ё.Басхүү (Хилчин)
- -73 кг: Б.Эрдэнэбаяр (Хилчин)
- -81 кг: О.Шинэбаяр (Тэмүүжин)
- -90 кг: Ц.Ган-Эрдэнэ (Хилчин)
- -100 кг: А.Энхбаяр (Алдар)
- +100 кг: Б.Гончигсүрэн (Хилчин)
Өнөөдөр Холимог багийн улсын аварга шалгаруулах тэмцээнээр үргэлжлэн явагдана. Холимог багийн тэмцээнд 11 баг оролцоно.