WNBA-ийн тоглогч Анжел Риз загварын ерөтнцөд хүч сорьж байна. Тэрбээр саяхан "Vogue" сэтгүүлийн нүүрийг чимжээ. Риз, теннисчин Фрэнсис Тиафо, Олимпын гүйлтийн тамирчин Гэбби Томас нартай сэтгүүлд ярилцлага өгсөн бөгөөд редакцын зүгээс түүний яриаг гол материалаараа нэрлэсэн аж.
Тансаг зэрэглэлийн брэндүүд өнгөрсөн хугацаанд кампанит ажлын хүрээнд хамтран ажиллах зорилгоор загварлаг тамирчидтай хамтарсаар ирсэн. Гэвч сүүлийн үед тэдгээрийн харилцаа хурцадсан.
Луизиана мужийн их сургуулийн тоглолтын үеэр дур булаам төрхөөрөө "Bayou Barbie" хэмээх хоч авсан Ризийн хувьд "Сагсан бөмбөг, загвар хоёр үргэлж хамт оршсоор ирсэн" гэж тэр Vogue сэтгүүлд ярьжээ.
Энэ хавар Чикаго Скай багт хоёр дахь улиралдаа тоглохоор зэхэж буй Бүх оддын довтлогч залуу байхаасаа л "загварын охин" байсан тухайгаа сэтгүүлд дурсаж, “Би үргэлж ээжийнхээ шүүгээг ухаж, түүний хувцаснуудыг өмсдөг охин байсан. Би мөнгөнд үрэлгэн. Үсээ янзлуулах дуртай, бас хувцсанд мөнгө харамладаггүй. Би хүмүүст эвтэйхэн харагдахыг л хүсдэг" гэжээ.
Тэрбээр мөн "America's Next Top Model" тэмцээнийг үзэх дуртай байсан. Гүйлтийн зам дээр дасгал хийж өөрийгөө бэлддэг байсан бөгөөд хэзээ нэгэн цагт Парисын загварын долоо хоногт алахна гэж мөрөөддөг ажээ.
Л.Баяр