Харбины мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголчууд амжилттай оролцлоо. Тодруулбал, 36 дахь удаагаа болж буй уг тэмцээнд Монгол, Хятад, БНСУ, Орос, Испани, Америк, Эквадор, Франц, Энэтхэг, Мексик, Серби, Монтенегро зэрэг орны 60 гаруй сийлбэрч оролцжээ.
Манай улсаас дөрвөн баг оролцсон бөгөөд З.Ганжаргал, Х.Алтанхүү нарын баг түрүүлж, Д.Цэрэнбат, Б.Баярсайхан нар дэд байр эзэлжээ.
Харбины мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын сийлбэрчид 2010 оноос хойш тогтмол өрсөлдөж эхэлсэн бөгөөд хамгийн хүчтэй оролцогчийн тоонд зүй ёсоор багтдаг билээ.
Сэтгэгдэл (1)