Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний экспортын 2024 оны урьдчилсан мэдээг Гаалийн ерөнхий газраас танилцууллаа. Гаалийн байгууллагын мэдээлснээр 2024 нүүрсний экспортын орлого 8,694.7 сая ам.доллар болжээ.
Түүнчлэн оны эхнээс экспортолсон нүүрсний хэмжээ 83,721 мянган тоннд хүрсэн байна. Ингэснээр нүүрсний экспорт түүхэндээ анх удаа 80 сая тонн давлаа.
Мөн гол нэрийн 6 эрдэс бүтээгдэхүүний экспортын нийт дүн 13,246,287,070.5 долларт хүрчээ.