Энэтхэгийн Ерөнхий сайд асан Манмохан Сингх 92 насандаа таалал төгслөө гэж түүнийг эмчилж байсан эмнэлгийн мэдэгдэлд дурджээ. Сингх пүрэв гарагт гэртээ ухаан алдаж, Нью Дели дэх Энэтхэгийн Анагаахын Шинжлэх Ухааны Хүрээлэнд хүргэгдсэн аж.
Тэр хөгшрөлттэй холбоотой өвчний улмаас эмчлүүлж байсан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 26-нд гэртээ гэнэт ухаан алдсан. Гэрээр сэхээн амьдруулах арга хэмжээг яаралтай эхлүүлээд байсан ч түүнийг эмнэлгийн яаралтай тусламжид хүргэхээс өөр аргагүй болсон" гэж эмнэлгийн мэдэгдэлд бичжээ.
Манмохан Синг 1932 оны есдүгээр сарын 26-нд Британийн Энэтхэгийн Панжаб мужийн Гах сууринд төрсөн. Сик шашинтай. Багадаа эхээс өнчирч, эцгийн талын эмэг эх дээр хүмүүжсэн. 1947 оны хуваагдлаар гэр бүл нь Энэтхэгийн талд шилжин суусан.
Панжаб их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцаж бакалавр, магистрийн зэрэг 1954 онд авав. 1957 онд Британийн Кембрижийн их сургуульд суралцан 1957 онд төгсжээ. 1960 онд Оксфордын их сургуульд суралцсан.
2004-2014 онд алба хашсан Энэтхэг улсын 13-р ерөнхий сайд, улс төрч. Синг эдийн засагч мэргэжилтэй бөгөөд урьд нь сангийн сайд, төв банкны ерөнхийлөгч, улсын төлөвлөгөөний хорооны дарга байв.
Л.Баяр