Сонгуулийн маргаантай үр дүнгээс үүдэлтэй улс төрийн үймээн самууныг далимдуулан Мозамбикийн шоронгоос 1500 гаруй хоригдол оргосон гэж орон нутгийн цагдаа нар мэдэгдэв. Хоригдлууд шоронгийн хамгаалагч нартай мөргөлдсөний улмаас 33 хүн амиа алдаж, 15 хүн шархаджээ.
Зугтсан 150 орчим хоригдлыг этгээдийг олж баривчилсан байна. Мозамбикт 1975 оноос хойш эрх барьж буй Фрелимо нам аравдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан бөгөөд уг ялалтыг олон нийт хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир даваа гарагт эсэргүүцлийн жагсаал эхлүүлжээ.
Засгийн газрын эсрэг жагсагчид лхагва гарагт нийслэл Мапуто дахь нэгэн шоронд дөхөж очсон байна. Хоригдлууд уг эмх замбараагүй байдлыг ашиглан ханыг нурааж, зугтсан ажээ.
Мозамбикт өнгөрсөн аравдугаар сард болсон маргаантай сонгуулийн дараа эмх замбараагүй байдал үүссэн. Албан ёсны дүнгээр эрх баригч Фрелимо намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Даниел Чапо ялалт байгуулсан байна.
Даваа гарагт тус улсын Үндсэн хуулийн шүүх Чапог сонгуульд ялсан гэж үзсэн ч түүний саналын хувь зөрүүтэй байгааг баталснаар эсэргүүцлийн жагсаал хүчийг авсан гэж хэлж болно. Аравдугаар сард гарсан эхний дүн мэдээгээр Даниел Чапо 71 хувийн санал авч, гол өрсөлдөгч Венансио Мондлейн 20 хувийн санал авсан байна. Гэвч шүүхээс Чапог 65 хувь, Мондлейн 24 хувийн санал авсан гэж үзсэн аж.
Л.Баяр