Дэлхийн цомын хошой аварга, 2012 оны Лондонгийн олимпын наадмын алтан медальт Бекки Зауэрбрунн хөлбөмбөгөөс зодог тайлж буйгаа зарлалаа.
Өдгөө 39 настай тэрбээр энэхүү спортод 16 жилийг зарцуулж, АНУ-ын эмэгтэй шигшээ багийн алтан эринд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд клубийн түвшинд Үндэсний эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн лигийн аваргын цомыг гурван удаа өргөсөн нэгэн юм.
“Сүүлийн арван зургаан жилтэй харьцуулах зүйл байхгүй. Ялалтын араас хөөцөлдөх сорилт. Амжилтгүй болох эр зориг. Зовох хүсэл. Түүнд хүрэх үед баяр баясгалан, тайвшрал. Арван зургаан жилийн өмнө би зүүдэлж сэрсэн, түүнээс хойш унтаагүй. Хялбар сонсогдож байгаа ч хэзээ ч амар байгаагүй" гэж тэр Инстаграм хуудсандаа нийтэлжээ.
2015 онд Канад улсад болсон эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ-ын шигшээ түрүүлж, улмаар дөрвөн жилийн дараа Францад аваргын цомоо хамгаалсан. Энэ бүхэнд түүний үүрэг асар их байв.
Сауэрбрунн мөн АНУ-ын шигшээ багийг Лондонгийн олимпын алтан медалийг эх орондоо авчирхад чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн Токиогийн олимпоос хүрэл медаль хүртэхэд гол тоглогч байв. Тэрбээр замналынхаа туршид 219 тоглолтод оролцсоноор АНУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн түүхэн дэх 10 дахь хамгийн олон тоглолтонд оролцсон тоглогч болсон. Тэрээр 2021-2023 оны хооронд багийн ахлагчаар ажилласан.
Л.Баяр