Их Британи улс зэвсэгт хүчний бэлтгэлд туслах зорилгоор Украин руу цэргээ илгээх талаар хэлэлцэж байна. Тус улсын Батлан хамгаалахын сайд Жон Хили ирэх онд Украинд илүү их дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг хэлэлцэхээр Киев хотод очжээ. Тэрбээр энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан ч батлан хамгаалахын эх сурвалжууд Их Британийн цэргийг Украинд туслуулахаар илгээхийг үгүйсгээгүй тухай мэдээлсэн аж.
Одоогоор Их Британи Украины цэргүүдийг дотооддоо сургаж байна. Мөн Их Британийн армийн эмч нарын баг Украинд сургалт явуулж байгаа билээ. Хили Киевт ирж, нэмэлт 225 сая фунт стерлингийн дэмжлэг болох илүү олон нисгэгчгүй онгоц, их бууны сум зэргээр агаарын довтолгооноос хамгаалахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ амлав. Хэлэлцээрээр ирэх онд Украиныг дайны талбарт улам бүр хүчирхэгжүүлэх талаар яриа өрнөж байгаа сурагтай. Энэ нь ОХУ-ын эсрэг илүү их зэвсэг, сургуулилт, илүү их хориг арга хэмжээ авах магадлалыг нэмэгдүүлж байна.
Эх сурвалжуудын хэлснээр, хэлэлцэж байгаа нэг хувилбар бол Их Британийн цэргийг Украин руу илгээж, сургах явдал юм. Хили мөн "Бид Украинтай хамтарсан төлөвлөгөөнийхөө нарийн ширийн зүйлийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд мэдэгдүүлэх ёсгүй" гэжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)