Төгрөгийн хадгаламж 2024 оны 11 дүгээр сарын эцэст 21.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 5.2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт.
Хадгаламжийн хувьд:
- 18.1 их наяд төгрөг нь иргэдийнх,
- 3 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 11 дүгээр сарын эцэст 35.9 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.