Японы автомашин үйлдвэрлэгч Хонда, Ниссан компаниуд цахилгаан автомашины үйлдвэрлэл болон Хятад дахь өрсөлдөөнөө хүчирхэгжүүлэх зорилгоор нэгдэх тухай яриа хэлэлцээ хийсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлэв.
Өнгөрсөн гуравдугаар сард тt; цахилгаан автомашины стратегийн түншлэлийг судлахаар тохиролцсон. Энэ оны гуравдугаар сард зарласанчлан "хоёр компанийн давуу талыг ашиглан ирээдүйн хамтын ажиллагааны янз бүрийн боломжуудыг судалж байна" гэв.
Дэлхийн автомашин үйлдвэрлэлийн салбар нь бензин, дизель хөдөлгүүртэй автомашинаас татгалзан цахилгаан хөдөлгүүрт шилжихээр чармайж байгаа тул үйлдвэрлэгч компаниудын дунд өрсөлдөөн их байгаа билээ. Хонда, Ниссан компаниуд уг мэдээллийг батлаагүй байгаа. Хэлэлцүүлэг эхний шатандаа явж байгаа бөгөөд тохиролцоонд хүрэх баталгаа байхгүй аж.
"Компаниуд ирэх долоо хоногийн эхээр хэлэлцээ хийснээ албан ёсоор баталгаажуулах төлөвтэй байна" гэж Японы TBS суваг мэдээлэв.
Япондоо хоёр, гуравдугаарт эрэмбэтэй автомашин үйлдвэрлэгч компаниудын нэгдэх чармайлт нь хэд хэдэн шалтгааны улмаас саатаж болох юм. Аливаа гэрээ хэлэлцээр нь Японд томоохон хэмжээний ажиллах хүчний цомхотголд хүргэж болзошгүй тул улс төрийн хурц хяналтад өртөх магадлалтай. Хэрэв тэд нэгдвэл Ниссан компани Францын автомашин үйлдвэрлэгч "Renault"-тай гэрээгээ цуцлах магадлалтай байна.
Хонда, Ниссан нар гуравдугаар сард автомашины бизнест хамтран ажиллахаар тохиролцсон бол наймдугаар сард харилцаа холбоогоо гүнзгийрүүлж, батарей болон бусад технологийн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон. Харин нэгдэх эсэх нь удахгүй батлагдана.
Л.Баяр