Англид гэртээ нас барсан байдалтай олдсон 10 настай Сара Шариф охиныг хөнөөсөн ххэрэгт түүний төрсөн аав, хойд ээж, нагац ах гурвыг буруутай гэж Английн шүүх үзжээ. Улмаар шүүхээс тэднийг гэм буруутайд тооцон өнгөрсөн мягмар гарагт "онц хэрцгийгээр хүний аминд хүрсэн" хэргээр бүх насаар нь хорих ял оноолоо.
Түүний аав 42 настай Урфан Шариф, хойд ээж 30 настай Бейнаш Батоол нарыг өнгөрсөн долоо хоногт Сара Шарифыг хөнөөсөн хэргээр буруутгасан. Мөн охины нагац ах 29 настай Файсал Маликийг охины үхэлд буруутай гэж үзэн 16 жилийн хорих ял оноожээ.
Охиныг хөнөөснийхөө дараа тэр гурав Пакистан руу зугтсан байна. Аав Урфан Шариф нь охиныг хуулийн дагуу шийтгэсэн. Дараа нь охин нас барсан гэж мэдүүлэгтээ дурджээ.
Шүүх эмнэлгийн үзлэгээр тэд охиныг онц хэрцгийгээр олон удаагийн давтамжтай зодсон болох нь тогтоогдсон.
Хэрэг явдал жтлтйн өмнө болсон бөгөөд Лондонгийн цагдаа Сарагийн цогцсыг 2023 оны наймдугаар сарын 10-нд хөнжилд боосон байхад нь олжээ. Тэд Пакистанаас сар гаруйн дараа Британид буцаж ирсэн бөгөөд удалгүй баривчлагджээ.
Л.Баяр