Украины нутаг дэвсгэрт химийн зэвсэг ашигласан хэрэгт буруутгагдаж байсан Оросын томоохон генерал Москвад мягмар гаргийн үүрээр дэлбэрэлтэд өртөн амиа алдсан тухай Оросын мөрдөн байцаагчид мэдэгдлээ.
Тодруулбал, ОХУ-ын радиологи, биологи, химийн хамгаалалтын хүчнийг удирдаж байсан дэслэгч генерал Игорь Кириллов Кремлээс зүүн өмнө зүгт 7 км-ийн зайд орших орон сууцны гадаа цахилгаан хөдөлгүүрт машинд суурилуулсан алсын удирдлагатай тэсрэх бөмбөгөнд өртөн амь үрэгджээ. Уг машин түүнийх байсан аж.
Уг үйл явдал Украины прокурорууд Кирилловыг Орос руу довтлохдоо хориотой химийн зэвсэг ашигласан хэргээр буруутгасны дараахан болж байгаа юм. Уг халдлагын ард Украины Аюулгүй байдлын алба байгаа гэж ОХУ-ын тал үзэж байна.
54 настай Кириллов нь 2022 оны хоёрдугаар сард Орос Украинд анх халдсан цагаас хойш амиа алдсан ОХУ-ын хамгийн том цэргийн албан тушаалтан болов. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний туслах Илья Поликарпов уг дэлбэрэлтийн үеэр мөн амиа алдсан тухай ярьж байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)