Холливудын олон бүтээлд баатарлаг цэргийн дүрийг бүтээсэн Том Круз бодит амьдрал дээр зэвсэгт хүчний салбарын дээд одон хүртэв.
Мягмар гарагт Лондонд болсон ёслолын ажиллагааны үеэр "Top Gun" киноны од Том Крузыг Тэнгисийн цэргийн албан хаагчийн хэлтсийн (DPS) шагналаар шагнаж, Крузын кино бүтээлээрээ дамжуулан Тэнгисийн цэргийн хүчинд оруулсан хувь нэмэр, зүтгэлийг үнэлжээ. Уг шагнал нь Тэнгисийн цэргийн тэнхимээс гадуурх хүн авч болох Тэнгисийн цэргийн дээд шагнал юм. Тэнгисийн цэргийн нарийн бичгийн дарга Карлос Дел Торо Крузэд шагналаа гардуулж, "түүний кинонууд Тэнгисийн цэргийн болон Тэнгисийн явган цэргийнхэнд ажиллах урам зориг өгдөг" гэжээ.
"Өнөөдөр болон өмнө нь алба хааж байсан олон далайчдад урам зориг өгөх эх сурвалж болж чадсандаа би баяртай байна. Зөвхөн миний хүчин чармайлт биш л дээ. Арын алба, жүжигчид маань байгаагүй бол энэ бүхэн амьгүй" гэж Круз мэдэгдэв.
Круз 1986 онд "Top Gun" кинонд Тэнгисийн цэргийн сөнөөгч онгоцны нисгэгчийн дүрийг бүтээсэн. Мөн 2022 оны "Top Gun: Maverick" кинонд дахин дүр бүтээсэн билээ.
Тэнгисийн цэргийн флотын мэдээлснээр, Крузын "Top Gun" кинонд анх бүтээсэн дүрийн ачаар тухайн үед Тэнгисийн цэрэгт нисгэгч болох хүсэлтэй хүмүүсийн тоо огцом өсөж байжээ. Уг киноны продюсер Жерри Брукхаймер болон Крузын нар 2020 онд Тэнгисийн цэргийн хүндэт нисгэгчээр шалгарч байжээ.
Л.Баяр