Энэ оны аравдугаар сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон билээ. Үүний дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж, 792 мянган төгрөг болно. Тус тогтоол 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.
Ташрамд, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2011 онд 140,4 мянган төгрөг байснаас хойш 8 удаа нэмэгдэж 5.6 дахин өсжээ.