Бүгд Найрамдах Вануату Улсын нийслэл Порт Вила хотод өнөөдөр 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн улмаас олон арван барилга байгууламж сүйдэж, нэг хүн амь насаа алджээ.
Газар хөдлөлт хүчтэй байсан ч цунамигийн анхааруулга өгөхүйц хэмжээнд байгаагүй гэдгийг албаныхан мэдэгдлээ. Тус улсад 2023 оны гуравдугаар сард 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, 30 мянган айл өрх өртөж, 5000 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, өнөөг хүртэл нүүлгэн шилжүүлэлтийн төвүүдэд амьдарсаар байна.
Гамшигт үзэгдлээс хойш 15 хоногийн дараа ч хүнсний аюулгүй байдал, ундны усны хомсдол, уснаас үүдэлтэй өвчлөл түүнийг дагалдах аюул үүсч байжээ.