Арваннэгдүгээр сарын 05-нд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялалт байгуулснаас хойш криптовалютын ханш 50 гаруй хувиар өсөж, биткойны ханш шинэ дээд амжилт тогтоогоод байна.
Дэлхийн хамгийн том криптовалют богино хугацаанд 106 мянган ам.долларыг давж, даваа гаргийн өглөө Азийн арилжаагаар 105 мянга гаруй ам.доллараар арилжаалагджээ.
Трампын засаг захиргаа нь Байдены Цагаан ордонтой харьцуулахад криптовалютуудад илүү ээлтэй гэж ажиглагчид үзэж байгаа. Тухайлбал, өнгөрсөн пүрэв гарагт Д.Трамп тус улсын газрын тосны стратегийн нөөцтэй адил дижитал мөнгөн тэмдэгтийн үндэсний нөөцийг бий болгох талаар бодож байгаагаа дахин хэлэв.
Л.Баяр