Сирийн босогчид "Асадын дэглэм"-ийг унагаад цөөн хоног өнгөрчээ. Тус улсыг 24 жил удирдсан Башар аль-Асад улс орноо орхин гарч, ОХУ-д орогнож байгаа юм. Тэгвэл уг босогчид Башарын эцэг, талийгч ерөнхийлөгч Хафез аль-Асадын гэр бүлийнх нь төрсөн нутагт очиж, Хафезын булшийг шатаасан байна.
Түүний төрсөн нутаг бол Сирийн Латакиа мужийн баруун хойд хэсэгт орших Кардаха хот юм. Тэд булшийг шатааж, дараа нь галын наадам тэмдэглэж байгаа мэт тойрон алхсан гэж эх сурвалжууд мэдээлэв.
Исламист Хаят Тахрир аль-Шам (HTS) бүлэглэл тэргүүтэй босогчид өнгөрсөн долоо хоногоос эхлэн Сири даяар довтолж, Ассадын 54 жилийн засаглалыг түлхэн унагасан билээ. Башар аль-Асад гэр бүлийнхээ хамт Орос руу дүрвэсэн. Тэд Сирийн нийслэл Дамаск хотыг эзэлсэн даруй ялалтаа зарлаж, Хафез болонБашарын хөшөө, зурагт хуудсуудыг улс даяар буулгасан юм.
Л.Баяр