Өмнөд Солонгосын эрх баригч нам Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг улс төрийн хямрал, олон нийтийн дургүйцлийг хүргэсэн дайны байдал зарлах буруу шийдвэрийнх нь төлөө огцруулах санал гаргав. Юн пүрэв гарагт тэдний шийдвэрийг эсэргүүцсэн угатай мэдэгдэл хийв. Тэрбээр өөрийн гаргасан байлдааны онц байдын шийдвэрээ зөвтгөжээ.
Ардын хүчний нам (PPP) эхэндээ импичментийг дэмжихээс татгалзаж, оронд нь Юн албан тушаалаасаа огцорно гэж найдаж байсан. Гэвч намынханы зүгээс түүнийг ятгах оролдлого ахиц дэвшил гаргаагүй бололтой.
Импичмент гэдэг нь төрийн дээд албан тушаалтнуудтай хууль тогтоогч байгууллагын зүгээс хариуцлага тооцох, огцруулах онцгой дэг журам юм. Импичмент нь хувь хүмүүс өндөр албан тушаалд хүрэх (сонгууль, соёрхон батлах, томилох) үндсэн хуулийн ердийн журмаас татгалзах явдал бөгөөд энэ нь ерөнхийдөө парламентад үнэмлэхүйн олонхыг шаарддаг тул албан тушаалаа ноцтойгоор урвуулан ашигласан гэж үзсэн хүмүүст зориулагдсан байдаг.
Намын дарга Хан Дун Хун "Бид импичментээс илүү сайн арга олохыг хичээсэн ч бүтсэнгүй" гэж хэлэв. Ерөнхийлөгчийг импичментээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх нь ардчилал, бүгд найрамдах улсыг хамгаалах цорын ганц арга зам боллоо" гэж мэдэгдэв.
Сөрөг хүчин болох Ардчилсан нам Юны эсрэг импичментийн шинэ санал боловсруулж байгаа бөгөөд санал хураалт бямба гарагт болох юм. Олон улсын ажиглагчдын дүгнэж буйгаар тус улсын Ерөнхийлөгч Юн Сук Ёл огцрох нь цаг хугацааны асуудал болжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)