Дэлхийн хөлбөмбөгийн холбооны удирдах байгууллага ФИФА дараагийн хоёр эрэгтэйчүүдийн ДАШТ-ийг зохион байгуулагчдыг албан ёсоор зарлалаа.
2030, 2034 оны тэмцээнийг зохион байгуулахад тус бүр ганцхан санал ирснээс хойш зургаан жилийн дараа 2030 онд Испани, Португал, Марокко улсууд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хамтран зохион байгуулагчаар тодорсон бол Саудын Араб 2034 оны тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан юм. Тус улс өнгөрөгч 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулсан.
Human Rights Watch (HRW)-ийн Ойрхи Дорнод ба Хойд Африкийн дэд захирал Майкл Пэйж саяхан Саудын Арабт дэлхийн хамгийн том спортын арга хэмжээг зохион байгуулах нь хүний санаанд багтамгүй их зардал гарахыг анхаарууллаа.
Энэ нь Персийн булангийн орнуудад цагаач ажилчдын хүчирхийлэл, үг хэлэх эрх чөлөө, цөөнхийн бүлгүүдийн эрх зэрэг асуудлуудын талаар хүний эрхийн бүлгүүд анхааруулж байгаа үед тохиож байна. Асуудлыг ойлгохын тулд эхлээд илүү өргөн хүрээнд харах хэрэгтэй. Саудын Арабын ДАШТ-д оролцох хүсэлт нь энгийн нэг удаагийн санал биш, харин спортод хөрөнгө оруулах өргөн хүрээний бодлогынх нэг хэсэг юм.
Саудын Араб улс өөрийн баялгийн сан болох Олон нийтийн хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан сүүлийн жилүүдэд гольф, бокс, эспорт, Формула 1 зэрэг спортын орчныг өөрчлөхөд олон тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн. Тус улс уг хөрөнгө оруулалтыг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы эдийн засгаа төрөлжүүлж, Саудын Арабыг дэлхийн тэргүүлэгч орнуудын нэг болгох зорилгоор хэрэгжүүлж буй “Saudi Vision 2030” төслийн нэг хэсэг гэж үзэж байна. Тиймээс ч дэлхийн хамгийн алдартай спорт болох хөлбөмбөгт анхаарлаа хандуулсан нь гайхмаар зүйл биш.
Ташрамд, 2026 оны Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 23 дахь удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бөгөөд сүүлийн хэсэг нь 2026 оны 06-07 дугаар сард болно. Шигшээ тоглолт долдугаар сарын 19-нд болно гэж төлөвлөж байгаа ажээ. Уг тэмцээнийг АНУ, Канад, Мексик улсууд хамтран зохион байгуулна.
Л.Баяр