Доналд Трамп хоёр дахь удаагаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан. Мөн тэр хоёр дахь удаагаа "Time" сэтгүүлийн "Оны хүн"-ээр тодорлоо.
Сэтгүүлийн зүгээс Пүрэв гарагт Трампыг энэ жилийн сонголтоор нэрлэсэн нь түүнийг өнөө жил дэлхийн үйл явдлуудад "сайн, муугаар" хамгийн их нөлөө үзүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа явдал юм. Трамп өнгөрсөн сард тус сэтгүүлд томоохон ярилцлага өгсөн.
Трампыг 2016 онд ерөнхийлөгчийн албан тушаалд очиход "Time" сэтгүүл түүнийг оны онцлох хүнээр тодруулсан байдаг. Сэтгүүлийн уншилт багасч байгаа хэдий ч "Time" сэтгүүлийн жил бүр оны онцлох хүмүүсийг зарласаар байгаа. 2009 онд түүнийг оны шилдэг хүн гэж нэрлэсэн "Time" сэтгүүл тийм дугаар хэвлэгдээгүй гэдэг.
Д.Трамп жил болгон л өөрийгөө оны онцлох хүн байх ёстой гэж сошиал хуудсаараа мэдэгдэж, гомдол мэдүүлсээр ирсэн. Үүн дээр хэдэн жишээ дурдъя. Тэрбээр 2011 онд тус сэтгүүлийг Арабын ертөнцөд өрнөж буй хувьсгал, АНУ-д өрнөж буй "Occupy" хөдөлгөөний эсрэг "Эсэргүү"-г сонгосон гэж шүүмжилжээ. Жилийн дараа тэрбээр "Time" түүнийг оны хамгийн нөлөө бүхий 100 хүний тоонд оруулаагүйг мөн л шүүмжилсэн.
Өнгөрсөн 2023 онд дуучин Тэйлор Свифтийг оны онцлох үн болоход тэр мөн л гомдрл мэдүүлж байлаа. Д.Трамп дуучин бүсгүйд дуртай байдаггүй. Өнгөрсөн сонгуулиар Тэйлор Свифт Трампын өрсөлдөгч Камала Харрисыг дэмжсэн. Энэ үед Д.Трамп олон нийтийн сүлжээнд "Би Тэйлор Свифтийг үзэн яддаг" гэжээ.
Мөн 2015 онд тус сэтгүүл тухайн үеийн Германы Канцлер Ангела Меркелийг оны онцлох хүнээр шалгаруулахад Д.Трамп "@TIME сэтгүүл намайг хэзээ ч оны шилдэг хүнээр шалгаруулдаггүй гэж хэлсэн биз дээ. Тэд Германыг сүйрүүлж буй хүнийг сонгосон" гэж бичжээ.
Л.Баяр