Оскарын шагналт жүжигчин Жэйми Фокс өнгөрсөн жил өөрт нь тохиолдсон эмнэлгийн яаралтай тусламжийн талаар ярьж, тархиндаа цус харвасан гэдгээ хэлжээ.
Холливудын од өнгөрсөн мягмар гарагт гарсан "Netflix" тусгай дугаарт "Жэйми Фокс: Юу болсон бэ?" гэсэн гарчигтай нэвтрүүлэгт оролцон өнгөрсөн жил эрүүл мэндийн олон бэрхшээлүүдийг туулсан тухайгаа хүүрнэхдээ, "Энэ бол нууц. Учир нь надад юу тохиолдсоныг бид одоо болтол мэдэхгүй байгаа" гэжээ.
Тэрбээр “Дөрөвдүгээр сарын 11-нд миний толгой маш их өвдсөн учир хүүгээсээ аспирин гуйсан. Намайг яаралтай эмнэлгийн тусламж авах үед хөвгүүд маань сандарсан гэсэн. Би аспирин уухаасаа өмнө гадагш гарсан. Тэгээд л юу ч санахгүй байна. Би 20 хоногийн үйл явдлыг огт санахгүй байгаа" гэжээ.
Тэр цус харвасан даруй Пьемонтын эмнэлэгт очсон бөгөөд эмч Фокс тархины цус алдалтаас болж цус харвалт болж, мэс засал хийлгэхгүй бол үхэх байсан тухай хэлжээ. Гэр бүлийнхэн нь түүнийг олны нүднээс холуур байлгахыг илүүд үзсэн.
Тэр тавдугаар сарын 04-нд эмнэлгийн орноос тэргэнцэр дээр босож, алхаж чадахгүй байсандаа гайхширсан бөгөөд найз нь түүнийг цус харвасан тухай хэлэхэд цочирджээ.
Л.Баяр