Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён хоригдож байхдаа амиа хорлохыг завдсан тухай тус улсын Засан хүмүүжүүлэх албаны дарга Лхагва гарагт мэдэгдлээ.
Тус улсын ерөнхийлөгч Юн Сук Ёлын өнгөрсөн долоо хоногт байлдааны онц байдал зарласантай холбоотой өргөн хүрээтэй мөрдөн байцаалтын хүрээнд Өмнөд Солонгосын цагдаа нар лхагва гарагт ерөнхийлөгчийн тамгын газарт нэгжлэг хийсэн юм.
Батлан хамгаалахын сайд асан Ким өнгөрсөн ням гарагт Сөүл хотод саатуулагдсан нь энэ хэргийн улмаас саатуулагдсан анхны хүн болов. Тэрбээр цэргийн байдал зарлахыг ерөнхийлөгчид зөвлөсөн гэж албаныхан мэдээлэв. Улмаах пүрэв гарагт Батлан хамгаалахын сайдын албан тушаалаасаа огцорсон юм.
Солонгосын Засах албаны ерөнхий комиссар Шин Ён Хэ хэлэхдээ, мягмар гаргийн орой албан ёсоор баривчлах тушаал гарахаас өмнө Ким амиа хорлох оролдлого хийсэн байна. Хэрэг явдал угаалгын өрөөнд болсон бөгөөд түүнийг тусгаарлах өрөөнд шилжүүлээд байгаа ажээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)