Японы агаарын тээврийн "Japan Airlines" компани аялагч, зорчигчдын чемодан, тээшийг зочид буудалд нь үнэ төлбөртэйгээр хүргэх үйлчилгээг нэвтрүүлжээ. Гэхдээ уг шинэ үйлчилгээ нь зөвхөн хэрэглэгчдэд таатай үйлчилгээ үзүүлэхэд чиглээгүй, харин Токио хотын хэт ачаалалтай нийтийн тээврийн ачааллыг хөнгөвчлөх зорилготой гэнэ.
Токиогийн Ханеда нисэх онгоцны буудалд буусан зорчигчид ачаа тээшээ байрлах буудал руугаа хүргэхийн тулд нэг тээш тутамд 4500 иен буюу 30 ам.доллар төлөх аж. Улмаар Токиогийн галт тэрэг, автобус, метронд ачаандаа түүртэх шаардлагагүй болно. Агаарын тээврийн компани цаг агаарын болон замын хөдөлгөөний асуудлуудыг үл харгалзан зорчигчдын тээшийг тэр өдөртөө хүргэхээ амлаж байна.
Аялагчид уг үйлчилгээг авахын тулд заавал "Japan Airlines"-аар ниссэн байх албагүй. Мөн энэ нь Японы оршин суугчдад ч нээлттэй. Гэхдээ зөвхөн зочид буудалд байрлах нөхцөлд л хүргэлтийн үйлчилгээг авч болох ажээ.
Л.Баяр