Энэ зун Парисын олимпоос бид олон сонирхолтой дүр төрхийг харсан. Тэдний нэг бол Өмнөд Солонгосын буудлагын спортын тамирчин Ким Е Жи юм. Тэр хайхрамжгүй буудлага, догь байдлаараа яг л адал явдалтай киноны гол дүр шиг байж чадсан. Улмаар түүний зураг, бичлэгүүд цахим орчинд тарж, нэр алдар нь огцом өссөн гэж хэлж болно.
Тэгвэл Ким хувцас загварын салбарт хүч үзэж, жүжигчний хувиар сурталчилгаа, кинонд дүр бүтээгээд амжжээ. Тодруулбал, тэр "Louis Vuitton"-ы түүр царай болж, "Crush" нэртэй телевизийн цувралд алуурчны дүрийг бүтээжээ. Саяхан тэр мөн "Balenciaga" брэндийн кампанит ажилд оролцон, нүүр царай нь болжээ.
Ким 10 дугаар сард CNN-д өгсөн ярилцлагадаа өөрийгөө "энгийн хувцасладаг, чөлөөт цагаараа жинсэн өмд өмсдөг, бэлтгэл эсвэл арга хэмжээтэй үедээ багийнхаа дүрэмт хувцсыг өмсдөг гэж хэлсэн. Тэрбээр мөн “Би маш энгийн хувцасладаг. Гэхдээ хүмүүс намайг сайхан харагддаг гэж хэлдэг” гэжээ.
Л.Баяр