Хятадын удирдагч Ши Жиньпин АНУ-ыг худалдааны дайныг дахин эхлүүлэхээс сэрэмжлүүлж, улс орныхоо эдийн засгийн эрх ашгийг хамгаалахаа амласан ч энэ дайнд “ялагч байхгүй” тухай мэдэгджээ.
Ши Жиньпин мягмар гарагт Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг дэлхийн санхүүгийн хэд хэдэн байгууллагын тэргүүнтэй уулзах үеэрээ Хятадын зохицуулагчид Америкийн чип үйлдвэрлэгч "Nvidia" компанид монополийн эсрэг мөрдөн байцаалт явуулж эхэлснийг зарласан билээ.
Энэхүү шалгалт нь хиймэл оюун ухааны ноёрхлын төлөөх тэмцэл хурцадмалд орсны баталгаа гэж олон нийт үзэж байгаа бөгөөд энэ нь Доналд Трампыг Цагаан ордонд буцаж ирэхээс өмнө БНХАУ дотоодынхоо үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой гэж шинжээчид үзэж байна.
Өнгөрсөн долоо хоногт Байдены засаг захиргаа экспортыг хязгаарлахаа зарлаж, Бээжингийн 20 төрлийн хагас дамжуулагч үйлдвэрлэдэг төхөөрөмж, дэвшилтэт санах ойн чипүүдэд нэвтрэх эрхийг хязгаарлаж, Хятадын 100 гаруй компанид хяналт тавьжээ.
Трамп өнгөрсөн сард Хятад улс хууль бус хар тамхины урсгалыг АНУ руу нэвтрүүлэхээс сэргийлж, бараа бүтээгдэхүүндээ одоо байгаа тарифаас 10 хувиар илүү өндөр татвар ногдуулна гэж мэдэгдсэн юм.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)