Нэрт яруу найрагч, нийгмийн идэвхтэн, зохиолч, профессор Никки Жованни 81 насандаа таалал төгслөө. Хүүхдийн ном, тайз, телевизийн шоу нэвтрүүлгүүдээс гадна, бестселлер болсон хорь гаруй яруу найргийн түүвэрт амьдралаа зарцуулсан тэрээр 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нөхөр Виржиниа Фаулерыхаа гар дээр нас баржээ. Жованни ямар шалтгаанаар нас барсан нь тодорхойгүй байна.
Тэр иргэний эрх, нийгмийн асуудал, тэр дундаа хүйс, арьсны өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг дуу хоолойгоо тууштай хүргэдэг байв. Мөн олон арван боть яруу найраг, эссэ, антологи, 10 гаруй хүүхдийн ном хэвлүүлсэн аж. Тэрээр 1987 оноос хойш Англи хэлний тэнхимийн Эмерита профессор, факультетэд ажиллаж байсан.
Жованни 2024 оны "Going to Mars: The Nikki Giovanni Project" бүтээлээрээ баримтат киноны салбарт шинэ салхи оруулж, Эммигийн шагнал хүртсэн юм. 1943 оны зургадугаар сарын 07-нд Теннесси мужийн Ноксвилл хотод төрсөн Йоланде Корнелиа "Никки" Жованни 1967 онд Фискийн их сургуулийг түүхийн мэргэжлээр төгссөн.
Л.Баяр