БАРИМТ 1
Уг бүлэглэл нь лалын алан хядагч байгууллага гэдгээрээ алдартай, Сирийн иргэний дайнд оролцсон суннит шашинт улс төр, хагас цэрэгжсэн байгууллага юм.
БАРИМТ 2
2017 оны нэгдүгээр сарын 28-нд Жейш аль-Ахрар, Жабхат Фатех аль-Шам, Ансар ад-Дин фронт, Жейш аль-Сунна, Лива аль гэсэн хэд хэдэн зэвсэгт фракцуудын нэгдлээр байгуулагдсан. Бүлэглэлийн үйл явц нь Ахрар аш-Шамын хоёр дахь эмир байсан лалын дайчдын командлагч Абу Жабер Шейхийн санаачилгаар бүрэлджээ.
БАРИМТ 3
Бүлэглэлийн хамгийн том албан тушаалтан нь цэргийн дарга байсан Абу Мохаммад аль-Жулани юм. Тэрбээр анх байгуулагдсан цагаас нь удирдаж байна. Түүний даргаагаар Шурагийн зөвлөлийн удирдагч Абу Жабер Шейх, цэргийн дээд командлагч асан Абу Убейда аль-Кансафра нар эрэмбэлэгдэнэ.
БАРИМТ 4
Бүлгийн гол үнэнч байдал нь Сирийн Авралын Засгийн газарт зориулагдана. Энэ нь Сирийн иргэний дайны үеэр Хайат Тахрир аль-Шам (HTS) болон бусад Сирийн сөрөг хүчний бүлгүүдээс 2017 оны 11 дүгээр сард байгуулагдсан Сири дэх бодит байдал дээр хүлээн зөвшөөрөгдөөгүй хагас улс юм.
БАРИМТ 5
Тэд Исламизм, Суннит, Сирийн үндсэрхэг үзлийг үз сурталаа болгодог. Исламын шашны Салафизм, Шафиизм, Суфизм салбарыг дэмждэг.
БАРИМТ 6
"HTS" гэх товч нэрээр олон улсад танигдсан.
БАРИМТ 7
Тэд 2022 оны байдлаар 6–15 мянган гишүүнтэй байсан гэсэн тооцоо бий.
БАРИМТ 8
HTS нь хууль эрх зүйн систем, боловсролын сургалтын хөтөлбөртөө Шафий шашны сэтгэлгээг хэрэгжүүлж, Исламын хууль зүйд дөрвөн сонгодог суннит мазхабын ач холбогдлыг заадаг.
БАРИМТ 9
2021 оноос эхлэн HTS нь Сирийн сөрөг хүчний хамгийн хүчирхэг цэргийн бүлэглэл болжээ.
БАРИМТ 10
Аль-Нусра фронтын эмир болохоосоо өмнө бүлэглэлийн толгойлогч Абу Мохаммад аль-Жулани 2003 онд Дамаскаас Ирак руу байлдагчийн хувиар цэргийн карьераа эхэлсэн бөгөөд АНУ Иракийг эзлэн түрэмгийлэхийг эсэргүүцэх зорилготой байлдсан. Тэрбээр Ирак дахь Аль-Каида бүлэглэлд элсэж, Иракийн бослогод оролцож, Америкийн эзлэн түрэмгийллийн эсрэг тулалдаж байжээ.
БАРИМТ 11
Тэр 2006 онд АНУ-ын цэргийнхэнд баригдан хоригдож, Сирийн хувьсгалын үйл явдлуудтай давхцан 2011 онд Иракийн засгийн газраас суллагдах бичиг авсныхаа дараа Жулани Аль-Каидагийн албан ёсны салбар болох Аль-Нусра фронтыг Сирид байгуулах үүрэг хүлээсэн. 2011-2012 онд аль-Жулани AQ-тай холбоотон Иракийн Исламын улс (ISI) бүлэглэлийн удирдагч Абу Бакр аль-Багдадитай хамтран Аль-Каидагийн Сири дэх салбарыг өргөжүүлэхээр ажиллаж байжээ.
БАРИМТ 12
2013 оны дөрөвдүгээр сард Багдади бүлэглэлээ Сири рүү тэлэхээ зарлаж, Ирак Левантын Исламын улс (ISIL) байгуулснаа зарлаж, аль-Нусра бүлэглэлийг ISIS-д нэгтгэхээр нэг талын шаардлага тавьсан. Аль-Жулани энэ алхамыг буруушаасан. Мөн аль-Каидад өөрийн байр сууриа хэвээр хадгалав. Аль-Каидагийн Эмир Айман аль-Завахири мөн аль-Багдадигийн мэдэгдлийг буруушааж, Сири бол Аль-Нусра фронтын улс гэж мэдэгдсэн удаатай.
БАРИМТ 13
2021 оны гуравдугаар сарын 01-ний өдөр Хаят Тахрир аль-Шам Идлиб дэх Аль-Каидагийн холбоотон Хуррас ад-Диний эсрэг кампанит ажлаа эрчимжүүлсэн гэж мэдээлсэн. 2021 оноос хойш тэд сөрөг хүчний хяналтанд байдаг нутаг дэвсгэрт иргэний байгууллагуудыг байгуулахад анхаарлаа хандуулж, хяналтандаа байгаа газруудад янз бүрийн сэргээн босголтын төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн.
БАРИМТ 14
2023 онд HTS-ийн эсрэг барууны дайсагнал багассан. Гэвч тэдний оршин буй бүс нутагт АНУ хошуу дүрсээр ирсэн нь мөнхийн дайсагнал үүсгэсэн. АНУ-ын Төрийн департамент 2023 онд тус бүлэглэл нь тусгай зөвшөөрөл олгох, бүртгэлийн протоколууд, барууны төрийн бус байгууллагуудад татвар, хураамж ногдуулах, тусламжийн хуваарилалт, хүртэгчдийг сонгох журам зэргээр дамжуулан Идлиб дэх хүмүүнлэгийн үйл ажиллагаанд саад учруулсан гэж мэдэгджээ.
БАРИМТ 15
2023 оны тавдугаар сард болсон Сирийн авралын засгийн газрын хувьсгалт бага хурлын өмнө хэлсэн үгэндээ Жулани мөргөлдөөний стратегийн газрын зургийг өөрчлөх хүсэлтэй байгаагаа зарлав. Тахрир аш-Шам цэргийн гайхалтай бэлтгэлтэй болсон гэж хэлээд, Жулани "Алеппо бол Дамаск руу орох хаалга бөгөөд энэ нь нэг юмуу хоёр жилийн турш анхаарлын төвд байх болно" гэж мэдэгдэв.
БАРИМТ 16
2023 оны 5 тавдугаар сард Арабын Лиг Асадын засгийн газрыг сэргээсний дараа Сирийн олон сая дүрвэгсдийг хөрш орнуудад байршуулах саналыг HTS болон SDF тус тус зарлав.
БАРИМТ 17
2023 оны зургадугаар сард Тахрир аль-Шам болон Сирийн ардчилсан хүчнийхэн албан ёсны дипломат хэлэлцээ хийж, Рожава болон Идлибийн хооронд шатахуун нийлүүлэх худалдааг эхлүүлэх гэрээ байгуулсан. Уулзалтууд Турк болон SDDF-ийн хооронд байдал хурцадсан, мөн Сирийн хойд хэсэгт өсөн нэмэгдэж буй Туркийн нөлөөг шалгах зорилгоор SDF нь HTS-ийг байрлуулах санаатай байгаатай холбоотой байв.
БАРИМТ 18
Тэд өнгөрөгч арваннэгдүгээр сард баруун хойд Сирийн Алеппогийн довтолгооныг эхлүүлсэн бөгөөд үүнийгээ "Түрэмгийллийг таслан зогсоох ажиллагаа" гэж нэрлэсэн. Баруун Алеппо мужийн 11 хот, тосгоныг эзлэн авч, дөрөв хоногийн дараа Алеппо мужийн нийслэл Алеппо хотыг эзлэн авчээ.
БАРИМТ 19
Арванхоёрдугаар сарын 04 гэхэд HTS Алеппо муж болон Идлиб мужийн ихэнх хэсгийг эзлэн Хама руу давшиж эхлэв. Арванхоёрдугаар сарын 05-нд HTS-ийн дайчид хөрш зэргэлдээх тосгонд хоёр өдөр үргэлжилсэн тулалдааны эцэст Хама хотыг эзлэн авав. Тус бүлэглэл Хама хотоос 40 км-ийн зайд байх Хомс руу дараагийн дайралтаа хийв. Маргааш нь босогчдын командлагч болон босогчдыг дэмжигч хэвлэл мэдээллийн хэрэгслээр Тахир аш-Шамын хүчнийхэн Хомс руу үргэлжлүүлэн давшиж, хотоос хойд зүгт 10-5 км-т хүрсэн гэж мэдээлэв.
БАРИМТ 20
Арванхоёрдугаар сарын 07-нд Дамаск HTS-ын мэдэлд орж, Асад Орос руу зугтав.
БАРИМТ 21
2022 оны зургадугаар сард удирдагч Абу Мухаммад аль-Жулани Друзийн удирдагчдын төлөөлөлтэй уулзаж, Харим уулын друзууд зонхилох тосгодод усан хангамжийг хөнгөвчлөх худгийн төслийг нээв. Уг арга хэмжээний үеэр Жулани Друзийн удирдагчдад бүс нутгийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, Сирийн Авралын Засгийн газраас үзүүлж буй төрийн үйлчилгээг өргөжүүлэхийн төлөө тууштай байгаагаа батлав.
БАРИМТ 22
Тэднийг террорист байгууллага гэж нэрлэн, хориг арга хэмжээ олон улс, байгууллагууд бий.
БАРИМТ 23
Тэдэнд хориг тавьсан улсуудад, АНУ, Канад, Марокко, Турк, Их Британи, ОХУ, Аргентин, Шинэ Зеланд, Австрали, Япон, Индонез улсууд багтана.
БАРИМТ 24
Мөн Евродын холбоо, НҮБ-аас тэднийг террорист байгууллага гэж үздэг.