эшлэл 1
Монгол Улс эрчим хүчний асар нөөцтэй орон. Гэвч эрчим хүчний шилжилт, реформ хийхгүй 34 жил явсны үр дүнд өнөөдөр эрчим хүчгүй, эдийн засгийн өсөлтгүй гацчихаад байгаа нь үнэн юм. Баяртай мэдээ дуулгахад, эрчим хүч экспортлох ажил эхлээд явж байна. Ерөнхий сайдын Саудын Арабын Хаант Улсад хийсэн айлчлал амжилттай болсон.
эшлэл 2
Эрчим хүчийг худалдан авагч нь БНХАУ, зүүн өмнөд Ази гэж харж байна. Зөвхөн дотоодоо эрчим хүчээр хангадаг бус экспортолдог болох зорилт ажил хэрэг болоод явж байгаа. Дөрвөн долоо хоногийн өмнө БНХАУ-ын Засгийн газартай томоохон яриа хэлэлцээ хийсэн.Одоо 60 гаруй жил гацсан Эрдэнэбүрэнбүрэнгийн УЦС-ын ажил үргэлжилж байна.
эшлэл 3
Хөрөнгө оруулагчид манай улсын сонирхох болсон. Энэ нь Монгол Улсын зээлжих зэрэглэл өссөн, улс төрийн орчин тогтвортой болсонтой холбоотой.
эшлэл 4
Эрчим хүчний салбараас орлогоо олдог, уул уурхайн салбартай өрсөлдөхүйц хэмжээний салбарыг бий болгоно гэсэн итгэл үнэмшилтэйгээр Засгийн газар ажиллаж байна. Үүний ард гарна.
эшлэл 5
Эрчим хүчний реформ хийгдэж байж 14 төсөл цааш явна. Бүх төсөөллийн суурь нь үүнтэй холбогдоно. Орон сууцжуулах, утааны асуудлыг шийдэх гарц нь цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх явдал. Дулаалгатай гэр, орон сууц гэх зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Ийм ч учраас Төрийн банкыг ногоон хөгжлийн банк болгож байгаа. Ногоон эрчим хүч, эдийн засгийн санхүүжилтийг гаргана. Энэ бол өргөс авах шиг хурдан хийгддэг зүйл биш. Олон улсад 4-5 жил хийгддэг ажил. 34 жил хийгдээгүй ажлыг хийх гээд зорьж байна, хийх ч болно.
эшлэл 6
Эрчим хүчний нийлүүлэлтээ нэмсэний дараа илүү хямд, тогтвортой найдвартай эрчим хүчээр эдийн засгаа тэтгээд явна.
эшлэл 7
Ирэх жилийн хүсэлт бол 18 тэрбум байсан. Төсөв хэлэлцүүлэх үеэр хасагдаж явсаар 11 тэрбум болсон байна. Ажлын албаны зардал гээд 10 хүний орон байр, цалингийн зардал явж байгаа. 1.5 тэрбум нь хэвлэл мэдээллийн зардал.
эшлэл 8
800 тэрбумын ачааллыг үүрч байж 8-10 тэрбумыг төсөвлөнө гэдэг бол бага тоо. Төр зардал багатай байх ёстой гээд л байвал төрийн ажил явахгүй. Сэргээгдэх эрчим хүчний шилжилтэд түлхүү анхаарч байна
Сэтгэгдэл (1)