БАРИМТ 1
Одоо байгаа сүлд модыг 2017 оноос засч эхэлжээ.
БАРИМТ 2
22 метр өндөр, 12 дм өртөнтэй юм.
БАРИМТ 3
Уламжлал ёсоор ийнхүү чимэглэж буй сүлд модны чимэглэлийг Гэрэлтүүлэг чимэглэл компани хариуцан ажилласаар ирсэн байна. 2014 оноос сүлд мод засах ажлыг гардан гүйцэтгэж байгаа аж.
БАРИМТ 4
Сүлд модыг босгоход 20 хоног зарцуулдаг. Хуучин төмрүүдийг ахин сайжруулж, рамны бэхэлгээг хийн, шилмүүсийг шинээр тавих гэх мэт ажлуудыг жил бүр хийх шаардлагатай байдаг. Мөн дотоод ажлуудыг хийхэд 14 хоног зарцуулдаг бол сүлд модоо талбай дээр босгоход долоо хоног шаардлагатай.
БАРИМТ 5
Талбайн уг гацуурыг босгоход нийт 16 хүн ажилладаг. Жил бүр тогтмол эдгээр хүмүүс л чимэглэлийн ажлыг хийдэг.
БАРИМТ 6
Лед гэрлийг хоёр метрийн урттайгаар 1000 ширхгийг сүлд модонд ашиглажээ.
БАРИМТ 7
Модыг босгох, угсрах зэрэг ажилд ажилчдын нийт цалин 20 орчим сая төгрөг болдог байна.
БАРИМТ 8
Өөр нэг эх сурвалжид, "уг модыг 2008 онд авч, 2016 онд засаж сэлбэн, гэрэлтүүлэг болон тоглоомыг нэмэгдүүлсэн байдаг" гэжээ.
БАРИМТ 9
2022 онд гаднах бүрмэлийг нь шинэчилсэн.
БАРИМТ 10
Энэхүү модыг 450 шилмүүс, 4000 жижиг тоглоом, 1000 лед гэрэл, 50 гэрэлтдэг тоглоомоор чимэглэжээ.