БАРИМТ 1
1965 оны есдүгээр сарын 11-нд Арабын Бүгд Найрамдах Улсын Дамаск мужийн Дамаск хотод мэндэлжээ. "Есдүгээр сарын 11" бол АНУ-д ихэр цамхаг сүйдсэн хар өдөр билээ.
БАРИМТ 2
2000 оны долдугаар сарын 17 - 2024 оны 12 дугаар сарын 8-ний хооронд 24 жил Арабын Бүгд Найрамдах Сири улсын Төрийн тэргүүн, Сирийн Зэвсэгт хүчний дээд командлагч , Баас намын Сирийн бүс нутгийн салбарын нарийн бичгийн дарга албыг хашив.
БАРИМТ 3
Тэр бол 1971-2000 онд тус улсыг удирдаж байсан өмнөх ерөнхийлөгч Хафез аль-Асадын хүү билээ.
БАРИМТ 4
Тэрбээр 2000, 2007 оны сонгуульд өрсөлдөхгүйгээр ялсан бөгөөд 2014 оны зургадугаар сарын 03-нд болсон анхны сонгуулиар албан ёсоор 88.7 хувийн санал авч ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон. 2014 оны сонгууль иргэний дайны дунд болж, сөрөг хүчнийхэн бойкотлож байсан. Үр дүнг зөвхөн муж улсууд хүлээн зөвшөөрсөн байдаг. 2021 онд албан ёсны мэдээллээр тэр Ерөнхийлөгчийн сонгуульд 95.1 хувийн санал авч ялсан. Уг сонгуулийн ирц 78 хувьтай байжээ.
БАРИМТ 5
2024 оны 12 дугаар сарын 7-8-нд шилжих шөнө Дамаск нуран унахтай зэрэгцэн тэрбээр "Ил-76Т" онгоцоор нийслэлээс хөөрч, гэр бүлийн хамт Москвад ирэв. "Асадын дэглэм" ийнхүү нуран унасан юм.
БАРИМТ 6
Араб хэлнээс гадна англи, франц хэлтэй.
БАРИМТ 7
Башар аль-Асад 1965 онд Дамаск хотод Сирийн Агаарын цэргийн хүчин, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, бригадын генерал Хафез аль-Асад, эхнэр Анис Махлуф нарын гэр бүлд төржээ.
БАРИМТ 8
Алавит шашны цөөнхөд харьяалагддаг. Түүний аав Арабын Алавит овог Калбия, ээж нь өөр Алави овог болох Хаддадинаас гаралтай.
БАРИМТ 9
Түүнийг таван нас хүрээгүй байхад аав нь төрийн эргэлтийн үр дүнд Сирийн Ерөнхийлөгчийн албан тушаалыг авч, хэсэг хугацааны дараа эрх баригч Баас намыг удирдаж байжээ.
БАРИМТ 10
Башар аль-Асад Дамаск дахь Араб-Францын элит Хуррия лицейд бага, дунд боловсрол эзэмшсэн. 1982 онд бакалаврын зэрэг хамгаалж, 1988 онд Дамаскийн их сургуулийн Анагаах ухааны факультетийг нүдний эмч мэргэжлээр онц дүнтэй төгсөж, улмаар хотын захын Тишрин цэргийн эмнэлэгт ажилласан.
БАРИМТ 11
1991 онд тэрбээр Их Британи руу Паддингтон хотод байрлах Гэгээн Мэригийн эмнэлгийн нүдний эмгэг судлалын төвд дадлага хийхээр явсан. Тэгэхдээ Сирийн ерөнхийлөгчийн хүү гэдгээ нууцлахын тулд нууц нэр авсан байдаг. Тэрбээр олон улсын шинжлэх ухааны хурлуудад оролцож, Сирийн сэхээтнүүдийн дунд цагийг өнгөрөөхийг илүүд үздэг байв. Башар нүдний эмчээс гадна компьютерийн шинжлэх ухааныг сонирхож байв.
БАРИМТ 12
Эхэндээ Хафез аль-Асад том хүү Базилаа төрийн тэргүүний албан тушаалыг залгамжлагч гэж харж байсан ч 1994 онд автомашины ослоор нас баржээ. Башар аль-Ассадыг нүд, нүдний мэс заслын чиглэлээр Лондонд сурч байхад уг эмгэнэлт явдал болсон юм. байхдаа эмгэнэлт явдал болсон.
БАРИМТ 13
Ах нь нас барсны дараа тэрбээр Сири рүү буцаж ирэв. Улмаар Башар аль-Асад Сирийн Хомс хотын цэргийн академид элсэн орж, 1995 онд ахмад цолтой аль хэдийн танкийн батальоныг удирдаж, дараа нь Бүгд найрамдах гвардийг удирдаж эхэлсэн. 1999 оны нэгдүгээр сард хурандаа цолоор шагнагджээ.
БАРИМТ 14
Сирийг 30 жил удирдсан Хафез аль-Асад 2000 оны зургадугаар сарын 10-нд зүрхний дутагдлын улмаас нас баржээ. Сирийн удирдагчийг нас барсны маргааш нь Сирийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч Хаддам Башар Асадыг дэслэгч генерал цолтой болгож, армийн дээд командлагчаар томилсон байна. Сирийн парламент үндсэн хуульд өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн насыг 40-өөс 34 болгон бууруулж, Башар Асадад нийцтэй хууль баталсан.
БАРИМТ 15
Зургадугаар сарын 20-нд болсон эрх баригч Баас намын их хурлаар Башар аль-Асад ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож, ерөнхийлөгчийн сонгуульд цорын ганц нэр дэвшигч нь байжээ. Долдугаар сарын 10-нд тус улсад бүх нийтийн санал асуулга явуулж, үр дүнд нь Башар Асад 97,29 хувийн санал авч Сирийн ерөнхийлөгчөөр сонгогдов.
БАРИМТ 16
2007 оны тавдугаар сарын 27-нд Сирид Ассадыг төрийн тэргүүнээр улираан сонгох санал хураалт дахин болов. Саналын хуудсанд “Та Башар Асад 2014 он хүртэл улс орныг удирдана гэдэгт итгэж байна уу?” гэсэн ганцхан асуултыг оруулсан. Бүх нийтийн санал асуулгын дүнгээр Башар аль-Асад сонгогчдын 97,62 хувийн санал авч, хоёр дахь удаагаа улиран сонгогдов.
БАРИМТ 17
Башар аль-Асад засгийн эрхэнд гарсныхаа дараа Израилийн цэргийг тууж, эзлэгдсэн газар нутгаа 1967 оны хил хүртэл эргүүлэн авах талаар эцгийнхээ байр сууринаас хазайхгүй гэдгээ онцолж байв.
БАРИМТ 18
АНУ, Израиль болон барууны орнууд Сирийг дэлхийн хэд хэдэн оронд террорист байгууллага гэж хүлээн зөвшөөрөгдсөн Израилийг эсэргүүцдэг хагас цэрэгжүүлсэн бүлэглэл болох( Хезболла , Хамас , Исламын Жихад ) зэрэгт логистикийн дэмжлэг үзүүлж байна гэж буруутгадаг. Энэ ч үнэний ортой.
БАРИМТ 19
2022 оны хоёрдугаар сард Сирийн ерөнхийлөгч Оросыг Украин руу довтлохыг дэмжсэн. 2022 оны гуравдугаар сард Ерөнхийлөгч 2011 оноос хойш анх удаа Персийн булангийн орнуудад төрийн айлчлал хийсэн. 2011 оноос хойш Арабын лигийн Сирийн гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн нь алдаа байсныг Эмират улс албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Сири, АНЭУ хоёр 2018 онд дипломат харилцаагаа сэргээсэн. 2023 оны тавдугаар сард Асад 12 жилийн дараа анх удаа Арабын лигийн дээд хэмжээний уулзалтад оролцов.
БАРИМТ 20
2011 оноос эхлэлтэй Сирийн иргэний дайны гол буруутанг түүнийг гэж үздэг. Тэр мөн АНУ-тай мөнхийн дайсагналцаж, Изриалийн эсрэг байр сууриа үргэлж илэрхийлдэг байв.
БАРИМТ 21
2017 онд тэр тархиндаа цус харваж, улмаар саажсан гэлцдэг. Учир нь хэн нэгэн түүний хоолонд хор хийсэн байдаг. Улмаар ОХУ-ын эмч нар яаралтайгаар Сири рүү нисэж байжээ.
БАРИМТ 22
Тэрбээр 2001 оны нэгдүгээр сарын 01-нд Башар аль-Асад Хомс хотын нөлөө бүхий суннит гэр бүлээс гаралтай Британи, Сирийн давхар иргэншилтэй Асма аль-Ахрастай гэрлэжээ. Ахрасын аав Фавваз Ахрас нь Сирийн алдартай зүрх судасны эмч юм. Башар Англид байхдаа түүнд дурласан.
БАРИМТ 23
Тэд 2001 онд хүү Хафез, 2003 онд охин Зейн, 2004 онд хүү Каримаа төрүүлжээ.
БАРИМТ 24
Тэрбээр Срийн төрийн дээд одонгоос гадна олон улсаас Мэргэн хунтайж Ярославын одон, Францын Хүндэт Легионы одон, Финландын Цагаан сарнайн одон, Исламын Бүгд Найрамдах Улсын одон, Италын хамгийн дээд "Бүгд Найрамдах Италийн Гавьяаны одон", Венесуэлийн Чөлөөлөгчийн одон зэрэг нэр хшндтэй олон шагналыг гарджээ.
Сэтгэгдэл (1)