Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.
Хонь
Энэ долоо хоногт тэнцвэртэй байдлыг чухалчлах хэрэгтэй. Та аливаа зүйлийг хэтрүүлэн биелүүлж эсвэл хайнга хандаж байж болзошгүй. Бүх зүйлийг өөрийн хүслээр шийдвэрлэж маргаан үүсгэлгүй хэн нэгний бодлыг хүндэтгэж, хамтарч чадвал ажил, сурлагын тал дээр амжилт олж, бүтэмжтэй байна. Хувийн амьдралд төдийгүй олон нийттэй харилцах үедээ бусдыг сонсож, шүүмжлэхгүй байх хэрэгтэйг анхаараарай. Энэ нь таны цаашдын төлөвлөгөөнд сайнаар нөлөөлж, бусад хүмүүсийн хүндэтгэлийг хүртэх болно. Өөрийгөө нэн тэргүүнд тавьдаг хонины ордныхон одоо хийж буй зүйлдээ гэнэт сэтгэл хангалуун бус болж, шинэ зүйлсэд сонирхол татагдаж магадгүй. Гэхдээ хөрөнгө оруулалтын бодлогогүй алхам хийхгүй байхыг сануулж байна. Хайртай хүмүүстэйгээ тус бүрчлэн уулзаж, чин сэтгэлийн яриа өрнүүлнэ. Улмаар өнгөрсөн хугацаанд үл ойлголцлоос болж харилцахаа больсон хэн нэгэнтэй эвлэрч, жинхэнэ үнэнийг мэдэх болно. Бодлоготой алхам хийснээр эрүүл мэнд ч сайн байна.
Үхэр
Өөрөө өөртөө үнэнч бай. Үнэнийг хэл. Таны сул тал, айдсыг ашиглан доромжлох гэсэн хүмүүсээс зайлсхийх хэрэгтэй. Мэдээгүй байхад тань хэн нэгэн нууцаар хор хутгаж, худал цуу яриа тарааж магадгүй. Гэхдээ цаг хугацаа бүх үнэнийг илчлэх болно. Ажлын шугамаар аялалд явж магадгүй бөгөөд үүнээс ашиг сайн олно. Гэр бүлийн дунд таагүй харилцаа үүсэж болох ч тун удалгүй тайван байдал ноёрхоно. Энэ долоо хоногт та амар амгаланг эрэлхийлэх дотоод сэтгэлзүйн аялалд гарч магадгүй. Бүх зүйлийн мөн чанар, утга учрыг гүн таних гэсэн хүслээсээ бүү буцаарай. Бясалгал хийж, өөртөө цаг гарга. Ингэснээр сонирхолтой хэн нэгэнтэй нөхөрлөж магадгүй. Үргэлж тухтай орчиндоо хорогдоод байлгүй гадуур гарахыг зөвлөж байна. Санхүүгийн төвөгтэй нөхцөл байдалд орж болох ч ирэх саруудад бүх зүйл хэвийн болно.
Ихэр
Энэ долоо хоногт бүх зүйл мөнгөний тухай байна. Таны хүч хөдөлмөрийг үнэлж мөнгөн шагнал гардуулж магадгүй. Эсвэл цалингаа нэмүүлж, гэнэтийн их хэмжээний орлого олох боломж гарч ирнэ. Хэдийгээр их хэмжээний эд баялаг, мөнгөөр бороо орж болох ч энэ бүхэн тур зуурынх гэдгийг санаарай. Тиймээс хуримтлалтай болох, сайн үйлсийн аянд хандив өгөх гэх мэт өмнө нь боддог байсан зүйлээ хэрэгжүүлээрэй. Гэр бүлийн гишүүнтэйгээ өндөр дүнгээр хөрөнгө оруулалт хийх аргуудыг судалж магадгүй. Мөн танд хамгийн их хайртай хүмүүстэйгээ уулзаарай. Тэдний ивээлээр амжилт, аз жаргалыг олж, эрүүл мэнд сайн байна. Хэрэв дараагийн амралт, аяллаа төлөвлөж байсан бол тооцоолж байснаас тань өмнө болно.
Мэлхий
Бусад хүмүүсийн ээдрээт амьдралд та оролцох шаардлагагүй. Та тэдэнд тусалсан эсэхээс үл хамаарч ямар ч ашиг, талархал хүртэхгүй. Бусад хүмүүсээс зайгаа барьж, зөвхөн өөрийнхөө тухтай орчинд байхыг илүүд үзэж эхэлнэ. Сэтгэл санаа хямарч, гүн бодолд автаж магадгүй тул хүмүүсийн юу гэж бодож, ярихыг үл тоогоорой. Урт хугацааны санхүүгийн бат бөх байдлыг үүсгэх шинэ бизнес эхлүүлэхийг эрмэлзэж магадгүй. Гэр бүлийн гишүүдийн хэн нэгнээс болж таагүй уур амьсгал бүрдэнэ. Тиймээс асуудал шийдэгдтэл аль нэг талыг баримтлалгүйгээр хүн бүртэй ижил тэгш харьцаарай. Мөнгө бүх асуудлыг шийдэж чадна гэж бодогддог ч үнэндээ тийм биш гэдгийг санаарай. Нойроо сайн авч, тархиа амрааж чадвал эрүүл мэнд сайжирна.
Арслан
Бүх зүйлд итгэл найдвартай байгаарай. Одоогоор таны амьдрал нэгэн хэвийн, уйтгартай, бүрхэг байгаа мэт санагдаж магадгүй. Гэхдээ борооны дараа солонго гардаг шиг тун удахгүй бүх зүйл урьдын адил гэрэл гэгээтэй болно. Ажил дээрээ хойшлуулсан төслөө эргэн харж, гүйцэтгэх юм бол дээд албан тушаалтны хүндэтгэлийг хүртэнэ. Мэдээ мэдээлэлд чих тавь. Энэ нь цаашдын сонголтоо зөв хийхэд туслах болно. Ганц бие бол сонирхдог төрлийн хүнээсээ эрс тэс хүнд татагдаж магадгүй. Эсвэл нэг л зөрүүдэлмээр санагдаж, хэзээ ч сонирхохгүй, хийхгүй гэсэн зүйлсдээ татагдана. Санхүүгийн шийдвэр гаргах гэж байгаа бол дотоод мэдрэмждээ итгээрэй. Түүнчлэн аливаа нэг асуудлыг олон хүнтэй хэлэлцэх бус өөртөө итгэ.
Охин
Шинэ сонголтууд ээлжлэх болно. Ажил, хувийн амьдрал төдийгүй үзэл бодол тань өөрчлөгдөж эхэлнэ. Өнгөрсөн хугацаанд тулгарсан асуудал, сөрөг дурсамжуудаас сургамж авсан тул ирээдүйг эерэг бүхнээр чимэглэх зоригтой болно. Гэхдээ ирээдүйд санхүүгийн хүнд байдалд орохоос сэрэмжилж, аливаа зүйлд нухацтай хандан, хэлэлцээрт хүрэх хэрэгтэйг санаарай. Гэр бүлийн уур амьсгал тогтворгүй байж магадгүй. Нэг мэдэхэд муудалцаж, эсвэл сайндах гэх мэт тогтворгүй уур амьсгалаар дүүрэн байх тул зөвхөн чухал төлөвлөгөөндөө анхаарал хандуулаарай. Бухимдал төрүүлэх үйл явдлууд тохиолдож болно. Гэхдээ таны тэвчээртэй зан асуудлуудыг тойрон гарахад тусална. Хэрэв чадаагүй бол сэтгэл зүрхээ нээж, бодол санаагаа тайвнаар хуваалцах хэрэгтэй.
Жинлүүр
Хүлээцтэй байгаарай. Бүх зүйлд тодорхой цаг хугацаа шаардлагатай байдгийг санаарай. Хэрэв ажлын байр хайж байгаа бол нэг л бүтэмж муутай байх нь. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй. Хүн бүрийн хувь заяа өөр тул энэ долоо хоногт биш юмаа гэхэд ирэх долоо хоногт аз таарч л таарна. Түүнчлэн, дээд албан тушаалтан тань шинэ албан тушаал, цалингийн нэмэгдэл олгохоо амласан бол үе үе сануулж байгаарай. Хувиараа бизнес эрхлэгчид орлого сайн олохгүй байгаа мэт санагдаж магадгүй. Гэхдээ хүлээцтэй байснаар амжилт олно. Сэтгэл зүрхэндээ нандигнаж явдаг хүнтэй бол харилцаагаа сайжруулах тал дээр ярилцаарай. Энэ нь бүтэмжтэй байна. Гэр бүлийн хүмүүсээс тань хэн нэгний бие муудаж, төлбөрүүд ар араасаа цуварч, сэтгэл санаанд тань сөргөөр нөлөөлж болзошгүй. Гэхдээ хувь заяандаа итгэж, удахгүй бүх зүйл сайхан болно гэдгийг санаарай.
Хилэнц
Сүүлийн үед сэтгэл санаа тогтворгүйгээс болж ааш зан чинь өөрчлөгдөөд байна уу? Тэгвэл бусад хүмүүсээс өө хайлгүй сэтгэл доторхоо тайван амгалан байлгах хэрэгтэй байна. Ямар нэгэн зүйлд бухимдаж байгаа бол битгий тоо, өөрийгөө хайрла. Ажил, хувийн амьдрал дээр таны эсрэг сөрөг хандлага мэдрэгдэж болно. Тиймээс хэн нэгэн рүү гэнэт уурлаж, маргалдахгүй байхыг уриалж байна. Гэнэтийн өөрчлөлтүүдээс болж тав тухгүй мэдрэмж төрнө. Улмаар бодлогогүй алхам хийхээс зайлсхийх хэрэгтэй шүү. Цахим зурвас, захидал, мессежнээс болж нойргүй шөнүүдийг өнгөрөөнө. Гэхдээ оюун санаагаа цэгцэлж чадах юм бол бүх зүйл сайхан болно гэдгийг од эрхэс сануулж байна. Хамгийн ойр дотнын хүмүүс тань зайгаа барьж, гэр бүлд асуудал үүсэж магадгүй. Гэсэн хэдий ч эртний найз тань холбогдож, хамтдаа цагийг өнгөрөөх юм бол асуудлыг шийдвэрлэж чадна.
Нум
Сонголт, шийдвэрүүдээр дүүрэн долоо хоног өнгөрнө. Аливаа зүйлд өөрийн мэдрэмждээ найдаж, аль зүгт чиглэмээр байгаагаа шийд. Өмнө нь хэзээ ч хийж үзээгүй ажлын санал ирж магадгүй. Үүнд та ямар хариулт өгөхөөс хамаарч ирээдүй тань өөрчлөгдөх болно. Нумын ордныхон олон зүйлд анхаарлаа хандуулж, нэг дор хэд хэдэн төрлийн үүрэг даалгаврыг амжилттай гүйцэлдүүлдэг. Энэхүү байгалиас заяасан чадвараа ашиглаж олон нийтийн үйл ажиллагаатай холбоотой төсөлд оролцож магадгүй. Шинийг санаачилж, амжилт бүтээлээр дүүрэн байх нь танд маш их таалагдана. Өмнөх хугацаанд тавьсан зээл, татвар зэрэг хэн нэгэнд өгөх ёстой мөнгийг барагдуулах тал дээр илүү анхаарах хэрэгтэй байна. Эцэст нь сайн амарч, зөв хооллож эрүүл мэндээ бодоорой.
Матар
Хэн нэгний хийж чадахгүй, хийхийг хүсэхгүй байгаа болон хэчнээн хичээгээд ч нэг л болж өгөхгүй байгаа зүйлийг хүчээр болгож, бүтээлгэх гэж оролдох хэрэггүй. Цаг ямагт бүх асуудлыг зохицуулах ёстой юм шиг хичээснээс болж ядарч магадгүй. Өөртөө амралт өгч, таных биш асуудалд оролцох хэрэггүй гэдгийг сануулж байна. Гэртээ ганцаараа байх нь алдагдсан эрч хүчийг нөхөх болно. Насаар ахмад эрэгтэй хүнээс сөрөг хандлага мэдэрч болзошгүй. Эсвэл танд таагүй мэдрэмж төрүүлэх гэж оролдож магадгүй. Тэр үед бүү тоогоорой. Шинэ байр худалдан авах эсвэл өндөр дүнтэй хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөнө. Гэхдээ аливаа санхүүгийн шийдвэр гаргахаасаа өмнө мэргэжилтнээс зөвлөгөө аваарай. Стрессээс ангижрах юм бол эрүүл мэнд сайжрах болно.
Хумх
Хийж гүйцэлдүүлэх ажил их ч цаг хугацаа хэтэрхий богино мэт санагдаж магадгүй. Эмх цэгцтэй байж өдрийн ажлаа төлөвлөж сураарай. Маш амархан, хурдан дуусах юм шиг санагдаж байсан ажил сунжирч магадгүй. Санаа бодол нэг, хичээнгүй хүмүүстэй хамтарч, асуудлыг даван туулахыг уриалж байна. Гэр бүл болон найз нөхдийн шаардлагаас болж өөрийгөө ядаргаанд оруулж болзошгүй байна. Хэрэв хувийн амьдралд тань асуудал гарах юм бол хэтэрхий их санаа сэтгэлээ зовоолгүй дундыг баримтлаарай. Жижиг бэлэг хүлээн авна. Эрүүл мэнд сайн байх бөгөөд мөнгөтэй холбоотой таатай мэдээ хүлээн авна.
Загас
Ямарваа нэгэн зүйлийн мөн чанарыг хүлээн зөвшөөрч байна уу? Үл тоогоод байна уу гэдгээ ойлгох хэрэгтэй байна. Бодит байдлыг гадарлаж, хөрсөн дээрээ буух хэрэгтэй байна. Зан аашны өөрчлөлт бүтээлч чанарт тань нөлөөлөх болно. Энэ долоо хоногт өөртөө итгэлтэй байж, асуудлыг шийдвэрлэж чадна гэж зорилго тавиарай. Бизнес өргөжин тэлэх таатай боломжууд гарч ирнэ. Гэхдээ нэгэнт бүтэхгүй байгаа зүйлсийг цэгцэлж, шинэ боломжуудад зай гаргаж өгөөрэй. Олон жилийн өмнө уулзаж байсан эсвэл мартаж эхэлж байсан эртний танил утсаар ярих төлөвтэй байх нь. Тэр хүн танд таатай мэдээ дуулгаж, долоо хоногийг эрч хүчтэй давахад тусална. Хөрөнгө мөнгөтэй холбоотой хэлэлцээр таны талд шийдэгдэнэ. Эдгээр өдрүүдэд зөв хооллохыг илүүд үзвэл өвчлөлөөс хол байна.