Францын парламент Ерөнхий сайд Мишель Барниер болон түүний танхимд итгэл үзүүлэх эсэхэд эргэлзсэн учир дотоод санал хураалт явуулж, Мишель Барниерыг огцруулсан билээ. Энэ үйл явлын дараахан тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ойрын хугацаанд шинэ Ерөнхий сайдын нэрийг зарлана гэдгээ мэдэгджээ.
Эммануэль Макрон өнгөрсөн Пүрэв гарагт мэдэгдэл хийсэн мэдэгдэлдээ 2027 онд бүрэн эрхээ дуустал албан тушаалдаа үлдэнэ гэдгээ ярьсан байна. Мөн Мишель Барниерт хандан богино хугацаанд боловч чин сэтгэлээсээ ажилласанд нь талархаж байгаагаа хэлжээ.
Уг санал хураалт нь сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд болсон анхны тохиолдол байв. Барниерыг огцруулах санал хураалтад нийт 331 гишүүн дэмжсэн санал өгсөн бөгөөд 288 саналаар түнийг хангалттай огцруулах байлаа. Түүнчлэн шинэ засгийн газар бүрэлдэх хүртэл тззнийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
Макрон дараагийн ерөнхий сайд хэн байх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч 2025 оны төсөвт анхаарлаа хандуулна гэж мэдэгджээ. Батлан хамгаалахын сайд Себастьян Лекорну, Дотоод хэргийн сайд Бруно Ретайлло, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Франсуа Байру зэрэг улстөрчийг ерөнхий сайд болох магадлалтай хэмээн үзэж байна.
Л.Баяр