Захиалгат суурилсан, сексийн агуулгаараа алдартай "OnlyFans" вэб сайт өмнө нь засгийн газрын цензураар дэлхийн ихэнх платформд хаалт тавиад байгаа Хятадад нэвтрэх боломжтой болжээ. X дээр нийтэлсэн олон нийтийн сүлжээний хэрэглэгчид тус сайт долоо хоногийн өмнө БНХАУ-д ажиллаж байгааг анзаарсан бөгөөд CNN агентлаг уг мэдээллийг баталжээ.
Хятад дахь интернетийн эрх чөлөөг хянадаг "GreatFire.org" байгууллага 11 дүгээр сарын 29-нд "OnlyFans"-ийн хоригийг цуцалсан гэж мэдэгдэв. Энэ сайт өмнө нь Хятадад хориотой байсан ч зарим хэрэглэгчид VPN ашиглаж үздэг байв.
БНХАУ олон мянган вэб сайтад садар самууныг сурталчилдаг хэмээн хориглодог билээ. "OnlyFans"-ийг Хятадад ашиглах боломжтой болсон тухай мэдээлэл олны гайхшралыг төрүүлж байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)