Италид Пүрэв гаргийн өглөө баривчлагдсан 25 хүний дунд Милан хот дахь "Буяны Эгч дүүсийн хүрээлэн"-гийн нэгэн католик гэлэнмаа байжээ. Тэдгээр хүмүүсийг мафийн бүлэглэлтэй холбоотой болон дээрэмдэх, хар тамхины наймаа, хулгайн эд зүйл хадгалсан, татварын гэмт хэрэг, мөнгө угаах зэрэг хэргээр баривчилсан юм.
57 настай Анна Донелли гэлэнмаа нь Ломбарди мужийн хойд хэсэгт орших Брешиа хот болон түүний ойр орчмын хэд хэдэн шоронд сайн дурын ажил хийхдээ шоронгийн хоригдлуудын дунд "Эгч Коллина" гэдгээрээ алдаршсан бөгөөд тэдэнтэй хуувалдан, нэлээдгүй хууль бус ажил хийсэн тухай цагдаагийн игазрын мэдэгдэлд дурджээ.
Прокурор Франческо Прете пүрэв гарагт баривчилгааны тухай хэвлэлийн бага хурлын хийхдээ "Тэр хоригдлуудадц мэдээ дамжуулж, ёс суртахууны үүргээ зөрчсөн. Мөн материаллаг тусламж авч байсан" гэж мэдэгдэв.
Мафийн эсрэг 300 офицер, цагдаагийн тусгай нохойг дайчилсан бөгөөд хажиллагааны үеэр нийт 1,8 сая евро буюу 1,9 сая ам.доллар бэлнээр хураан авч, нийт 25 хүнийг баривчилсан байна.
Мөн Бергамо, Верона, Тревизо зэрэг газруудаас зэвсэг, хар тамхи олджээ.
Л.Баяр