Австралийн Квинсландын их сургуулийн оюутан Лачлан Фицджералд жоом зэрэг цохын төрлийн шавжнуудыг хагас робот болгон хувиргажээ. Тэгэхдээ тэр уг амьтдыг мэдээгүйжүүлж, улмаар нуруунд нь удирдах самбар нааж, толгойд нь мэдээлэл дамжуулах утаснуудыг холбосон байна. Одоо тэр жоомнуудыг удирдаж чаддаг болсон.
Түүний зорилго нь уг шавжнуудыг аврах, эрэн хайх ажиллагаанд ашиглах хүсэлтэй байгаа гэнэ. Тухайлбал, газар хөдлөлтийн нурангид алга болсон хүмүүсийн байршлыг тогтооход уг бяцхан амьтдыг ашиглах ажээ.
Бичлэгээс харахад жоомнууд өвсөн дундуур аажуухан мөлхсөөр бяцхан хөлөөрөө бартаатай замыг ажрахгүй давж байгааг хару болно. Тэдний нуруунд байрлуулсан үүргэвчтэй төстэй төхөөрөмж нь антен руугаа цахилгаан импульс илгээж, улмаар тэдний хөдөлгөөнийг удирдах боломжийг олгодог ажээ.
Ингэснээр тэр аврагчдын багийг бүрдүүлж чадна хэмээн итгэж байгаа гэнэ шүү. Лачлан хэлэхдээ "Газар хөдлөлт, бөмбөгдөлт гэх мэт гамшгаас үүдэн хүмүүс нурангид дарагддаг. Тэр үед манай баг бэлэн байх болно" гэжээ.
Л.Баяр