2008 оны нэгдүгээр сард Германд үүсгэн байгуулагдсан хэл сурах боломжтой программ хангамж, цахим сургалтын платформ болох "Babbel"-аас улирч буй 2024 онд хамгийн олон удаа буруу хэлэгдсэн үгнүүдийг онцолж байна.
Тус компани өнгөрсөн лхагва гарагт АНУ, Их Британид энэ оны хамгийн буруу дуудагдсан үгсийн жагсаалтыг нийтэлсэн бөгөөд үүнд англи хэлний үгийн санд ямар нэг шалтгаанаар орж ирсэн гадаад үгс, түүнчлэн янз бүрийн улс төр, нийгмийн зүтгэлтнүүдийн нэрс багтсан байна.
АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрисын нэр 2024 онд хамгийн олон удаа буруу дуудагджээ. Учир нь өнгөрч буй он бүхэлдээ АНУ-ын сонгуулийн сурталчилгааны мөчлөг байлаа. Тэр нэр дэвшигчийн хувиар нэрээ сайн, муугаар олонтоо дуудуулсан байх. Баббелийн хэлснээр түүний нэрийг "COM-a-la" гэж дуудагдах ёстой ажээ.
Өөр нэг нэр бол Ирланд жүжигчин Барри Кеогхан юм. "Түүний нэрийг (OH-gin) хэмээн тод "g"-тэй гэж дууддаг. Гэвч "g" нь чимээгүй дуудагдах ёстой гэнэ шүү. Ингэж дуудаж байгаа нь Ирланд хэлний онцлогтиой холбоотой аж.
Өөр нэг нэршил бол "Shein" фирм юм. Хятадад үүсгэн байгуулагдсан цахим худалдааны тус компани өнгөрсөн жил амжилттай байсан. Хэрэв та тэднээс худалдан авалт хийх гэж байгаа бол эсвэл компани Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахаар төлөвлөж байгаа бол нэрийг нь (SHEEN) биш (SHE-in) гэж дуудах ёстойг санаарай.
Бусад үгсийн тухайд жин хасах, чихрийн шижин өвчний эсрэг үйлчилгээтэй "semaglutide" эмийн нэршил багтаж байна. Уг эмийн нэрийг (sem-ah-GLOO-tide) гэж дуудна. Мөн өсөж буй хөгжмийн од Чаппелл Роаны нэрийг (CHAP-uhl ROHN), мөн жүжигчин Зендаяа (zen-DAY-uh) гэж дуудах учиртай гэнэ.
Италичууд "эспрессо" гэдэг үгийг уг жагсаалтад оруулсанд талархах нь гарцаагүй. Олон британичууд үүнийг буруу дууддаг бөгөөд энэ зун Сабрина Карпентерийн "Эспрессо" дуу Их Британийн чартуудыг тэргүүлсэн юм. Тэрбээр дуундаа уг үгийг олон, буруу хэлсэн нь Италичуудын бухимдлыг төрүүлсэн юм. Алдартай уг кофег (es-PRESS-oh) биш (EX-press-oh) гэж дуудах ажээ.
Л.Баяр