Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, Улсын ахлах цэц, улсын харцага Даш-Очирын Батболд сумынхаа Засаг даргаар сонгогджээ.
Тодруулбал, тэрбээр 2024 оны Орон нутгийн ээлжит сонгуульд төрөлх сумандаа нэр дэвшээд ялалт байгуулсан. Улмаар ИТХ-аас Засаг даргаар сонгогдож, батламжаа гарджээ.
Тэрбээр 2005 онд Улсын начин, 2009 онд Улсын харцага цолонд хүрсэн. Сүүлийн жилүүдэд Үндэсний бөхийн Улсын ахлах цэцийн үүргийг гүйцэтгэж байлаа.
Л.Баяр
Сэтгэгдэл (4)