Киргизстаны Бишкек хотноо арваннэгдүгээр сарын 30-аас арванхоёрдугаар сарын 01-ний өдрүүдэд өсвөр үе, насанд хүрэгчид, үнэмлэхүй жингийн Мас рестилингийн VI удаагийн ДАШТ боллоо.
Тэмцээнд 39 орны 265 тамирчин 23 жингийн ангилалд өрсөлдөв. Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн шигшээ баг тамирчид нэг алт, гурван мөнгө, есөн хүрэл медаль хүртэж түүхэн амжилттай тогтоов.
Мөн энэ үеэр олон улсын масрестлингийн холбоо ирэх 2025 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах хүндтэй эрх олголоо.
МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД
Эрэгтэй:
-65 кг - Ц. Пүрэвсүрэн /Мөнгөн медаль
-70кг - М.Алтайбаатар /Хүрэл медаль/
-90 кг - И.Буяндалай /Хүрэл медаль/
-125 кг - Б.Мөнхтүшиг /Хүрэл медаль/
+125 кг - М.Төрбат /Хүрэл медаль/
Эмэгтэй:
-65 кг - Д. Энхжаргал /Хүрэл медаль/
-85 кг - Б.Дашням /Хүрэл медаль/
+85 кг - Б.Эрдэнэтуяа /Хүрэл медаль/
Өсвөр үе эрэгтэй:
-60 кг - Б.Сүхбат /Мөнгөн медаль/
-70 кг - О.Баттүшиг /Хүрэл медаль/
-80 кг - У.Нарантогтох /Алтан медаль/
-80 кг - Б. Гарьд /Хүрэл медаль/
Өсвөр үе эмэгтэй:
-60 кг - Э.Орхонтамир /Мөнгөн медаль/
Мөн энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн өсвөр үеийн шигшээ баг тамирчид багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарч хүрэл цомын эзэд боллоо.
Сэтгэгдэл (1)