Ираны тэрс үзэлтэн, реппер Тоомай Салехи шоронгоос суллагдлаа гэж түүний олон улсын хуулийн багийнхан даваа гарагт гаргасан мэдэгдэлдээ дурджээ. 32 настай Салехи Исфахан хотын Дастгэрд шоронд нийтдээ 753 хоног хоригдсон байна.
Репперийг 2022 оны аравдугаар сард ороолтоо зохисгүй зүүсэн, Курд-Иран гаралтай Махса Жина Амини охины нас барсан хэргийн дараа болсон "Woman Life Freedom" жагсаалыг дэмжсэн хэргээр баривчлагдсан юм.
Салехи удаан хугацааны турш Иранд засгийн газрын эсрэг дуу хоолой болсоор ирсэн. Тэрбээр Ираны дэглэмийн дарангуйлагч мөн чанарыг шүүмжилсэн улс төрийн мэдэгдэл хийхдээ хөгжим болон сошиал медиа бичлэгээ байнга ашигладаг байжээ.
“Woman Life Freedom” жагсаалын үеэр тэр иранчуудыг засгийн газрын эсрэг жагсаал хийхийг уриалж, гудамжинд жагсагчдын дотор байгаа бичлэгээ нийтэлсэн нь баривчлагдах гол шалтгаан болсон гэж үздэг.
Өнгөрсөн жил шоронгоос богино хугацаанд суллагдахдаа Салехи хэрхэн тамлуулж, ганцаарчлан хоригдож байсан тухайгаа нийтийн сүлжээнд ярьсан байна. Түүнийг удалгүй худал мэдүүлэг өгч, худал мэдээлэл тараасан хэргээр дахин баривчилсан юм.
Л.Баяр