Их Британийн дуучин, ая зохиогч, төгөлдөр хуурч Элтон Жон нүдний хүнд халдварт өвчин тусч, улмаар хараагаа алджээ. Ням гарагт Лондонд болсон “The Devil Wears Prada” мюзиклийн гала тоглолтын үеэр тайзан дээр үг хэлэхдээ Жон нөхөр Дэвид Фурнишдээ талархал илэрхийлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ “Таны мэдэж байгаачлан би хараагүй болсон тул тоглолтыг үзэж чадахгүй байна. Гэхдээ би сонсох дуртай. Сонсож чадаж байна" гэжээ. Өнгөрсөн долоо хоногт "Өглөөний мэнд Америк" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Жон энэ асуудал түүний ажиллах чадварт нөлөөлж байгаа тухай ярьж байв.
Тэрбээр өнгөрөгч долдугаар сард Францын өмнөд хэсэгт явж байхдаа баруун нүднийхээ харааг алджээ. Түүний зүүн нүдний хараа тийм ч сайн биш юм.
Жон олон арван жилийн замналаа дуусгаж, 2023 онд албан ёсоор зодог тайлсан. Гэвч тэр ням гарагт болсон “The Devil Wears Prada” мюзиклийн хөгжмийг бичсэн юм.
Тэрбээр 1947 оны гуравдугаар сарын 25-нд Английн Мидлсекс мужийн Пиннер хотод мэндэлжээ.11 насандаа Английн Хатан хааны хөгжмийн академийн тэтгэлэг хүртэж, тэр цагаас өнөөг хүртэл уран бүтээлээ тасралтгүй туурвисаар иржээ.
Л.Баяр